УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хандивын дансаа нээж эхэллээ

Aдмин / Улстөр

УИХ-ын сонгуулийн санал хураалт болох хүртэл 24 хоног үлдээд байна. Энэ өдрүүдэд сонгуульд нэр дэвшигчид хандивын данс нээснээ сошиал хаягаараа мэдээлж эхлээд байна.

Сонгуулийн тухай хуульд "Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй" хэмээн заасан байдаг.

Тэгвэл нэр дэвшигч зардлын данс нээлгэсэн өдрөөс эхлэн мөнгөн хандив цуглуулах эрхтэй болно. Энэ талаар Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт "Иргэн, хуулийн этгээдээс нам, эвсэлд, эсхүл сонгуулийн тойрогт нэр дэвшигчид зардлын данс нээсэн өдрөөс хойш сонгуулийн үйл ажиллагаанд нь зориулан хуулийн 54.1-т заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сонгуулийн зардлын дансанд хандив өгч болно" гэж заажээ.

Сонгуулийн тухай хуулийн 54.1-т Мөнгөн хандив нь иргэний хувьд арван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд гучин сая төгрөг хүртэл байна.


Сэтгэгдэл

Зочин [139.5.217.188] 2024-06-04 20:18:33

Амьдрал, нийгэм ийм байхад бас сонгууль энэ тэр ярихтайгаа л байна уу

зочин [66.181.176.194] 2024-06-05 10:37:08

Харин ч ярих үе нь байх шүү!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.