Богд уулын барилгажсан газрыг нийслэлд шилжүүлж авъя гэтэл БОАЖЯ-ныхан сүүлээ хавчаад зугтаачихлаа
Богд уулын барилгажсан газрын бүхэлд нь нийслэлд шилжүүлж авах тухай асуудлыг хэлэлцэхгүй байгаа талаар Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Би Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийг дагуулаад Богд уулын барилгажсан газрыг бүхэлд нь нийслэлд шилжүүлж авъя гэсэн. Гэтэл үүнийг хэлэлцэж болохгүй байна гээд зогсоочихсон. Координатуудыг авчирч өгөх ёстой байсан Байгаль орчны яамныхан сүүлээ хавчаад зугтаад алга болчихсон.
Маргааш Засгийн хуралдаан дээр танилцуулна. Богд ууланд дандаа газрын наймаа, мөнгө угаалт явагдсан. Бид өнөөдөр Яармагийн зэвтэй усны асуудлыг шийдэх гээд Нүхт, Яармаг, Зайсан руу цэвэр усны шугам татах гэтэл газар олголтыг нь Байгаль орчны яам хийдэг. Байгаль орчны яамны асар том лоббиг би дийлэхгүй байна гэдгийг олон нийтэд хэлье.
Барилгажсан газрыг бүхэлд нь барилгынх нь хормойгоор Богд уулын газраас гаргаад нийслэлийн мэдэлд авч татвар, газрын төлбөрөө авъя гэх асуудлыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хэлэлцэх байтал гэнэтхэн энэ асуудал зогсчхож байна.
Одоо бүгд отогт хэдэн давхар хауст амьдарч байгаа. Энэ бол үе үеийн бүх Байгаль орчны сайд нар түүнийг дагасан газрын наймааны бүлэглэлийн хийсэн ажил" гэв
Сэтгэгдэл
Зочин [103.9.90.100] 2024-06-07 15:16:49
АВЛИГАЧИД ОРОХ ГАЗАРГҮЙ ХААШАА ЗУГТАХАА МЭДЭХГҮЙ ЗУГТСАН ЮМ УУ . ТӨРИЙН АЛБАН ТӨРИЙН ЯАМНЫХАН ЗУГТАНА ГЭЖ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ
Зочин [202.55.188.81] 2024-06-07 06:47:43
Зөв сайн шалгах хэрэгтэй. Их авилгал хээл хахууль илэрнэ дээ..
Зочин [103.212.162.33] 2024-06-06 10:41:25
БОЯ ны Батэрдэнэ бол жинхэнэ авилгач шаал худлаа ус горхио хамгаална гээл уул уурхайнханыг л шантаажилж хөлжсөн хүн дээ
Зочин [202.21.127.165] 2024-06-06 09:12:17
Одоо байгаа сайдуудынхаа авсан газрыг нэрлэчих дээ, чаддаг бол.
Зочин [103.212.116.201] 2024-06-06 02:03:35
ШУУД АВААЧ ТЭГЭЭД СҮҮЛЭЭ ХАВЧАХД ЗУГТААЧИХЛАА, ГАЗРЫН МАФЫГ БИ ДИЙЛЭХГҮЙГЭЭ ГЭЭД БАЙХЫН ТЭГЭЭД НЯМБААТАР ЗАХИРАГЧ АА ТА ХАЯЖ БАЙГАА ЮМ УУ ИЙМ ӨӨДГҮЙ ХҮЧГҮЙ ХУДАЛЧ ГЭЖ ҮҮҮ
Зочин [66.181.178.171] 2024-06-06 01:53:30
Танай Ман намын хулгайчууд байгаа биз дээ лалар нямбактери сда минь. Битгий жүжиглээд бай
зочин [202.21.117.210] 2024-06-05 09:02:57
Олон нийтэд илээс ил тодоос тод байгаа факт шүү дээ. Нүдэн дээр ил байгаа хуулийг гууль болгосон хулгай дээрмээ шийдэж чадахгүй байгаа улс хөгжил энэ тэр тэнгэрийн юм яриад явааг ойлгох ухаан олдохгүй л байгаам. Энэ чи би ийн асуудал бус улс төрийн шийдэл гаргах өшөө цаашаа үндсэн хуулийн зохицуулалтын асуудал шүү.
Baatar.Zuv,zvv [82.145.212.40] 2024-06-05 09:35:59
Таны сэтгэгдэл
зочин [122.201.19.99] 2024-06-05 08:39:24
Энэ хүний гэрийг л АТГ шалгамаар л бгаам даа хэдэн өрөө байранд юу бна их юм гарч ирэх бхдаа
Зочин [59.153.114.34] 2024-06-05 19:16:23
Муу авилгачин пда энд нэг тууж явна