С.Одонтуяа: Ирц хангалтгүй байхад олон хууль баталсан. Үүнийг дагаад хуулийн хулгай их явлаа
УИХ-ын чуулганы “отгон” хуралдаан болж байна. Өнгөрсөн дөрвөн жилд парламентаар хэлэлцүүлсэн хуулийн төслүүдийн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Энэ парламент хүний эрхийн чиглэлээр олигтой хууль баталж чадсангүй. Миний санаачилсан Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх, Батлах хамгаалахын салбарт хүний амь эрстэхийг зогсоох тухай хуулийн төслүүд дэмжигдээгүй. Гэтэл дахиад л цэргийн алба хаагчийн амь нас эрстэж байна.
Сүүлийн хоёр сарын хугацаанд Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хууль болон Хууль тогтоомжийн тухай хуулиудыг ноцтой зөрчсөн олон хууль батлагдсан. Жишээ нь, Засгийн газраас оруулж ирсэн хуулиудыг дандаа яаралтай горимоор хэлэлцэн баталсан. Засгийн газрын сайдууд нь ингэж болохгүй гэж байхад салбарын мэргэжилтнүүдээр хэлэлцүүлэхгүй маш олон хууль баталлаа. Ийм байж болохгүй.
Мөн ирц хангалтгүй байхад маш олон хууль баталсан. Үүнийг дагаад хуулийн хулгай их явлаа. Тухайлбал, хамт өргөн мэдүүлсэн хуулиуд эрсдэл дагуулахаар байсан” гэв.
Түүний энэ үгэнд УИХ-ын дарга Г.Занданшатар багагүй эгдүүцэв. Тэрбээр “Сүүлийн өдөр ийм ярьж болохгүй. Ажлаа сайн хийгээгүй байж ийм юм яриад байж болохгүй. Сонгууль болохоор гэнэт сэрж байгаа юм шиг. Өмнө нь ярьж байхгүй яасан юм” хэмээн “загнав”.
Сэтгэгдэл
Иргэн [59.153.86.144] 2024-06-08 17:03:11
Ирэхгүй гишүүдийг хүлээгээд хойшлуулаад байвал 1 ч хууль батлагдахгүй. Зөв хүнийг л нэр дэвшүүлэх хэрэгтэй дээ
Зочин [31.32.212.183] 2024-06-06 19:10:31
ene abgaig dahij hezee ch gargahgyi ee!!!zailzailzail,balai abgai gyai!!!!!!!!!!!!!
зочин [202.9.46.147] 2024-06-06 07:23:12
хууль гаргах даа салбарын мэргэжилтнүүд оролцдогүй нийт ард иргэдээр хэлэлцүүлдэггүй дандаа ард түмэн тусгаар улсын эрхэд халдан хууль баталдаг чинь үнэн ш дээ солонгост хууль гаргахдаа ард иргэдээр бүтэн 3 болон 5 сараар хэлэлцуүүлдэг манайд нууж байгаад ард түмээ хохироодог чинь үнэн шдээээ
Ял асуу [66.181.165.234] 2024-06-05 17:24:20
Ар хударгаар зоодог авгй байна.Тухайн үед нь хэлэхгүй яасан юм бэ.