Амиа алдсан цэрэг Дотоодын цэргийн ангийн биш, хувийн компанийн хашаа барьж байжээ
Төв аймгийн Цээл сумын нутагт хугацаат цэргийн албан хаагч машины ослоор өнгөрсөн сарын 30-нд нас барсан харамсалтай хэрэг гарсан. Хэргийн талаар ЦЕГ-аас тайлбар өгөхдөө “Төв аймгийн Цээл суманд томилгоот үүрэг гүйцэтгэж байсан 05 дугаар ангийн алба хаагч зам тээврийн осолд өртөн харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Зам тээврийн ослын гэмт хэрэгт тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа. Дотоодын цэргийн байгууллагын албаны зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудал дээр ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газраас холбогдох албаны шалгалтыг хийж байна. Дотоодын цэргийн ангиуд өөрсдийн туслах аж ахуйг дэмжих зорилгоор хугацаат цэргийг тусгай ажилд томилуулан ажиллуулдаг. Энэ хүрээнд л явагдсан” гэсэн билээ.
Амиа алдсан цэрэг өнгөрсөн оны аравдугаар сард Булган аймгийн Дашинчилэн сумаас татагдсан 18 настай Б гэх хүү байжээ.
Ослыг харсан нутгийн иргэнтэй тухайн үед юу болсон талаар ярилцлаа. (Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн юм.)
-Хугацаат цэргийн албан хаагч машины ослоор нас баржээ. Осол юунаас болж гарсан талаар ярьж өгөхгүй юү?
-Цээл сумын нутагт “Чандмань баян бүрд” гэх компанийн тариалангийн талбайн хашааг цэргүүдээр бариулж байсан. Осол оройн 22:00 цагийн орчимд болсон. Найман тоннын даацтай ачааны машиныг уулын уруу асаахаар өнхрүүлсэн юм билээ
Талийгаач цэргийг буугаад машины дугуйнд ивээс хий гэсэн. Ингээд ивээсийг нь хийж байгаад дугуйн дор орчихсон. Найман тоннын машин гэдэг хүнд шүү дээ. Цэрэг газар дээрээ нас барсан.
-Ивээс хийдэг нь ямар учиртай юм бол оо?
-Бүрэн бус тээврийн хэрэгсэл байсан гэж хүмүүс ярина лээ. Өөрөө асдаггүй, өнхрүүлж байж асдаг. Дээр нь тоормосгүй. Тиймээс уруу газар өнхрүүлсэн. Тоормосны оронд цэргээр ивээс хийлгэж байсан болж таарч байгаа. Тэр хүү машиныхаа гадна талд биш, дотор талд нь зогсож байгаад ивээсээ хийгээд өндийж амжилгүй машин нь өнхөрчихсөн гэсэн. Ингээд дугуйн дор нь орчихгүй юу.
-Цагдаагийн байгууллагаас дотоодын цэргийн ангиуд өөрсдийн туслах аж ахуйг дэмжих зорилгоор томилолтоор ажиллуулж байсан гэж мэдээлсэн. Таны хэлснээр бол хувийн компани юм уу даа?
-Тийм. Хувийн компани шүү дээ. Цээл сумын Засаг даргаар олон жил ажилласан хүний хүүхдийн эзэмшлийн тариалан эрхэлдэг компани. Дотоодын цэрэгтэй ямар ч хамаагүй. Тэгээд ч цэргүүд өдийд ажилд дайчлагдахгүй. Дайчилбал намар л ажиллуулдаг шүү дээ. Тиймээс энэ бол хувийн ажилд дайчилж байсан гэсэн үг.
Гол нь бүрэн бус тээврийн хэрэгсэл ашигласан нь хүний амь хохироох гол шалтгаан болсныг нутгийнхан шүүмжилж байгаа. Хугацаат цэргийн албан хаагчдыг ажиллуулж байсан хэрнээ техник хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаагүй нь ноцтой асуудал шүү дээ. Ер нь энэ компани, эзэд нь нутаг усандаа нэр хүнд муутай хүмүүс байдаг даа. Бүрэн бус тээврийн хэрэгсэл ашиглаад зогсохгүй цэргүүдийг 22:00 цагийн үед ажиллуулж байна гэдэг ажлын бус цаг болж таарна.
-Ажил явдал нь маргааш (өнөөдөр) болно гэв үү. Ар гэр нь ямар хүмүүс юм бол?
-Тийм юм билээ. Ар гэрийнхнийх нь хувьд аав нь харвачихсан, гэртээ байдаг ядруухан айл бололтой. Талийгаач хүү эмээ дээрээ өсч хүн болсон. Эмээ нь нэлээд эртхэн өөд болсон юм билээ. Ах дүү нарт нь хэргийн талаар бодитой зөв мэдээлэл өгөөгүй. Хэргийн талаар гадагшаа битгий ярь гэж цагдаагийн байгууллагаас үүрэг өгсөн гэж дуулсан гэв.
Б.ЭНХЗАЯА
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
хуулийн сайд хариуцдаг [59.153.113.218] 2024-06-07 06:32:30
Дотоодын цэрэг хувийн компанид хашаа барьж, илүү цагаар ажиллаж яваад амиа алдсан байна. Яахаараа хувийн компани цэрэг эрсийг ажлах нөхцөлөөр нь хангаж чадаагүй байж ажлуулж байгаа юм вэ? Хуулийн сайдын хариуцдаг дотоодын цэрэгт улсын төсөв хүрэлцэхгүй байгаа юм уу?
Зочин [66.181.190.100] 2024-06-06 22:25:06
Ард иргэддээ цэрэг эрсийн амь үрэгдсэн бүх үйл явдлыг үнэн бодитоор хүргэж байсан Өнөрөө сэтгүүлчийг ХЗДХСайданцар 3200$-ын хэрэгтэн Б.Энхбаярын тушаалаар суга цавины үс түүгч эрх мэдэлтэнгүүд нь амыг барьж хорьсоноос хойш эр цэргийн амь нас маш нууцад орж өнөөдрийн бодит үйл явдал тйм л байна даа иргэд минь!!!!
Иргэн [122.201.31.170] 2024-06-06 22:17:44
Энэ цэрэг зардаг дарга нарын тансаглал Хүрэлсүхийн үед хэоээс хэтэрлээ Ыаттулга гэх урвагч увайгүй хулгайч сууоийг нь.тавьж цэрэгийнхэн даварсан
Зочин [202.55.182.219] 2024-06-06 21:01:43
Дарга нар, сайд гээд бүх том албан тушаалтнуудад хариуцлага тооцох юмсан даанч Монголд тийм ёс зүй байхгүй. Хэдэн ч цэрэг эрс амь эрсдэв гэтэл БХ-ын сайд шагнуулж УИХ-д нэр дэвшиж байх жишээтэй , хэдэн арван өрх галд өртөж 10 аад хүн бурхан болсон гэсэн ч ОБЕГ дарга генерал нөхөр ширэн нүүрлээд л байх жишээтэй ийм байхад яаж хөгжих юм энэ бол засаг барьж чадахгүй байгаагийн том илрэл шүү
Зочин [72.143.207.25] 2024-06-06 21:00:01
Sukhbold general Chingis general ajlaa uguu odoo 4 tsagdaa huchin hiilee tsereg uhlee hangalttai bizdee hariutslaga huleehed
арчаагүй дарга нар [59.153.113.218] 2024-06-06 15:21:46
Адаглаад цэргийн албан хаагч нарыг эрт амраах ёстой биз дээ. Дарга нарын бизнес байна. Одоо аягүй бол цэрэг хүүг буруутгах байлгүй. Амрах ёстой байсан ч сайн дураараа ажилласан гэж .....
Зочин [103.57.94.167] 2024-06-06 20:11:06
Юун сайн дураараа
Зочин [82.144.201.2] 2024-06-06 13:26:46
Дотоодын цэрэг бол Хууль зүй, потоод явдлын яамны харъяа байгууллага, сайд ЭНХБАЯР нь хариуцлага хүлээх ёстой..Их хуралд нэр нь пэвшиж бгаа Энхбаярын нэрийг эргүүлэн татаж ав! ХАРИУЦЛАГА ТООЦ!!!!
зочин [122.201.19.99] 2024-06-06 12:10:44
Тэтгэвэрт суусан Чингэс гэж нэг арын хаалганы генерал ажлаа өгөөд шалгуулах хэрэгтэй
Эрдэнэ [202.21.111.13] 2024-06-06 11:40:38
Одоо том дарга нар амиа хаацайлаад сугараад үлдэнэ.Салаа,ротын захирагч хариуцлага үүрээд дуусаа.Р,Чингис ДЦ-ийг удирдах чадвар байхгүй ээ.
Зочин [72.143.201.109] 2024-06-06 10:19:10
dotoodiin tsergiin komandlagch ni ajlaa uguud ogtsorson ni deer dee 4 tsagdaa huchin hiisen odoo ene hereg hangalttai bish uu ajlaa uguh
Зочин [103.212.116.99] 2024-06-06 10:15:00
Ардын хүүхэд байна даа хөөрхий
Зочин [122.201.31.203] 2024-06-06 10:07:53
Тухайн болсон явдлыг харсан иргэн тэр хүүг хэнтэйгээ амьдарч өссөн, аав нь ийм байдалтай гэж яаж мэдсэн юм бол харамсалтай гэнэтийн ослыг далимдуулж сонгуультай холбоотойгоор араар нь янз янзын далд хуурмаг зүйлсийг төрийн томчууд, хийж байхвий дээ. Бас л магадгүй хулгайч нар шүү.
Зочин [202.5.195.184] 2024-06-06 09:59:52
тэр яриа өгөөд байсан нөхрийг хариуцлагад татах хэрэгтэй
Зочин [202.55.191.130] 2024-06-07 15:09:02
tuslah aj ahui deeree ajiilaj bsn gej hudlaa sh.san shu