Өгий нуурын ёроолд хаягдсан их хэмжээний загасны торыг гаргана
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Архангай аймгийн Өгий нуурыг хамгаалах цогц ажил эхэллээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Усны газар, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа.
Энэ хүрээнд ажлын хэсэг дараах ажлыг хийхээр тогтсоныг БОАЖЯ-аас мэдээлэв.
- Нуурын ёроолд хаягдсан их хэмжээний загасны торыг татаж гаргах,
- Эх цутгал болох хөгшин Орхон голыг хамгаалж урсацыг сайжруулах,
- Нуурт цутгаж буй хөгшин Орхон болон эх авч буй Хоолойн голын усархаг хэсгийг хашаалж хамгаалах,
- Нуурын эргийн дахин төлөвлөлт хийж, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдол үүсгэхгүй байх
25 хавтгай дөрвөлжин км талбайтай, долоон км урт, таван км өргөн энэ нуур Монгол орны төвийн бүсийн амин судас болсон цэнгэг уст нуур. Гэвч олон хүчин зүйлийн нөлөөллөөс болж 2014 оноос эрс бохирдон, экосистем нь алдагдаж эхэлсэн юм.
Сэтгэгдэл
Төмөр [66.181.183.23] 2024-06-06 16:20:59
Өгий нуурнаас Хятадууд, Оросууд, Солонгосууд загас барьдаггүй. Данхан толгойт, Цоохор дээлт, Хүүкийг нүдээ аниад дэмждэг, өөрсдийгөө цэвэр цустай хэмээн дөвийлгөгч, дэлхийн энергийн төв гэж байдаг,, тэр нь Монголд байдаг гэж итгэдэг хүмүүс л очиж загас барих нэрийдлээр хог тарьж, хамаг загасыг нь хяддаг.
Хатаад алга болох вий дээ. [66.181.160.35] 2024-06-06 11:50:45
Нуурын эргэн тойронд яасан ч олон автозам гарчихсан юм. Яасан ч гандуу байх юм. Аралын тэнгэс хатаад үгүй болсон шиг энэ нуур ууршаад алга болчих вий дээ. Архангай аймгийн Засаг дарга, ИТХурал нуураа сайн хамгаалах хэрэгтэй шүү.