The Mongolz шинэ бүрэлдэхүүнтэй ENCE-ыг илүүрхлээ

Aдмин / Спорт

  • 400 мянган ам.долларын шагналын сантай YaLLa Compass 2024 тэмцээн эхэллээ.
  • The MongolZ тэмцээний эхний өдрийн хоёр дахь тоглолтдоо

CS2 (Counter-Strike 2)-ын 400 мянган ам.долларын шагналын сантай "YaLLa Compass 2024" тэмцээн Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод үргэлжилж байна.

Тэмцээнд урилгаар оролцож буй Монголын "The MongolZ" хоёр дахь тоглолтоо Лукас "gla1ve" Россандероор ахлуулсан "ENCE"-ын эсрэг хийж Nuke-д 13-7 харьцаагаар хожлоо.

The Mongolz-оос Мөнхболдын "Techno4K" Содбаяр, Мөнхболдын "Senzu" Азбаяр эхний хоёр үе дараалан "ace" /Нэг тоглогч нэг үед эсрэг багийнхаа бүх тоглогчийг унагах/ хийж эхлүүлсэн бөгөөд тоглолтын эхнээс тэргүүллээ хадгалсаар хоёр дахь оноогоо авлаа.

ENCE багийн хувьд тэмцээний өмнөхөн Павел "dycha" Диха, Александер "hades" Мискевич нарын Польш тоглогчдыг сэлгээнд суулгаж Украины "Monte" багаас Украин байлдагч Виктор "sdy" Оруджев, академиасаа Пааво "podi" Хайсканен хэмээх 19 настай, Финланд мэргэн буучийг эгнээндээ нэгтгээд байсан юм.

"YaLLa Compass 2024" тэмцээний 12 баг хоёр хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд хэсэг бүрээс гурван баг хасагдах шатанд шалгарна. Хэсгийн шатны тоглолтууд нэг map-аар шийдэгдэнэ.

"А" хэсэгт багтсан The MongolZ эхний тоглолтдоо Данийн "Sashi Esport"-ыг Mirage-д 16-14 харьцаагаар хожсон. Тэд маргааш 16:00 цагаас "HEROIC", 22:00 цагаас "Ninjas in Pyjamas", 01:00 цагаас "Astralis" багтай тоглоно.


Сэтгэгдэл

Уншигч [213.55.243.172] 2024-06-09 20:24:06

Баяр хүргэж улам их амжилт хүсэн ерөөк


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.