Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ олимпод оролцох эрхээ авлаа
Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн “Парис-2024” паралимпын наадамд өрсөлдөх эрх нь баталгаажлаа. Тодруулбал олон улсын пауэрлифтингийн холбооноос “Парис-2024” зуны паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд өрсөлдөх зарим жингийн тамирчдын нэрсийг зарласан.
Тус наадмын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд дэлхийн чансааны оноогоор паралимпын алт, хүрэл медальт, ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгөн медальт, Дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Ази тивийн хошой аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцох бөгөөд тэрбээр дэлхийн чансааны дэд байрт эрэмбэлэгдсэн амжилтаар зуны паралимпын наадамд оролцох эрх нь баталгаажиж байна.
Дэлхийн чансааны эхэнд Э.Содномпилжээгийн гол өрсөлдөгч болох Ираны тамирчин, дэлхийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадмын алтан медальт Гарибши Алиакбар бичигджээ. Э.Содномпилжээ анх “Рио-2016” паралимпын наадмаас хүрэл хүртсэн бол “Токио-2020” паралимпын наадмаас алтан медаль хүртсэн ба “Парис-2024” бол түүний гурав дахь паралимпын наадам юм.
Эх сурвалж: БТСУХ
Сэтгэгдэл
Зочин [202.55.188.98] 2024-06-08 15:21:32
Олимпид яс узээрэй дээ. Дэлийн ыолон том тэмцээнуудын зарим ялагдал их сэжигтэй бдаг шүү хаан нь хурэхгуй улсуудад хожигдоод бдаг шүү .. амжилт яс узвэл олипид 2.3 өдхөн турээлчих хун дээ ... аврага болоорой