Ховд сум чиглэлийн авто зам энэ онд ашиглалтад орно
Ховд-Баян-Өлгий чиглэлийн авто замаас Ховд сум чиглэлийн хатуу хучилттай 18.755 км авто зам энэ 2024 онд ашиглалтад орно. Одоогийн байдлаар далан болон хиймэл байгууламжийн ажлууд бүрэн дуусжээ. Дэд суурийн үе байгуулах ажил хийж, нийт 50 хувийн хэрэгжилттэй төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна гэж ЗТХЯ-наас мэдээллээ.
Гүйцэтгэгчээр “Ди Вай Кей Би" ХХК ажиллаж байгаа бөгөөд 2024 онд барилгын ажил бүрэн дуусаж, улсын ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл