САНАМЖ: Элсэлтийн Шалгалт өгөхөөр очихдоо бүрдүүлсэн байх ёстой материалууд

Aдмин / Боловсрол

2024 оны Элсэлтийн Шалгалт (ЭШ) долдугаар сарын 4-ний Пүрэв гарагт улс даяар эхэлнэ.

Үүнтэй холбоотойгоор Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс шалгуулагчдыг шалгалтын байранд ирэхдээ бүрдүүлэх баримт бичгийг сануулж байна.

Тодруулбал ЭШ-нд хамрагдах хүмүүс суудлын хуваарийн дагуух байранд очихдоо

  1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /жолооны үнэмлэх, гадаад паспорт байж болно/
  2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ ба түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
  3. Суудлын хуваарь (eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна)
  4. Бүртгэлийн хуудас (eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна. 2024 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. 2024 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагчдын бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажуулна)-ыг заавал авчрах ёстой юм.

зураг

Энэ жил ЭШ өгөхөөр нийт 35,939 шалгуулагч бүртгүүлсэн байна.

Тэдний

  • 14,812 нь Улаанбаатар хотынх,
  • 17,541 нь орон нутгийн бол
  • Өмнөх оны 3,586 шалгуулагч байна.

Мөн БҮТ шалгалт өгөх шалгуулагчдадаа зориулан 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс мэргэжлийн Сэтгэл зүйн зөвлөгөө өгч эхэлсэн. Зургаадугаар сарын 10-ны байдлаар 550 гаруй шалгуулагч чатбокс, гар утас, бүлгийн болон ганцаарчилсан байдлаар зөвлөгөө авчээ.

зураг

Шалгуулагч та бүхэн мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авах бол Боловсролын Үнэлгээний Төв-ийн чатбокс, 8808-1549, 8955-1549 дугаарт ажлын өдрүүдэд 08:30 – 17:30 цагийн хооронд холбогдож, шаардлагатай тохиолдолд ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө авах боломжтой юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.