ЭЕШ долдугаар сарын 4-7-ны өдрүүдэд болно

Aдмин / Боловсрол

2024 оны Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 4-ний пүрэв гаригт улс даяар эхэлж, 7-ныг дуустал үргэлжлэх юм. Шалгуулагчид 2B, HB харандаа ашиглана.

Шалгуулагчдыг шалгалтын байранд ирэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлэхийг Боловсролын үнэлгээний төвөөс анхаарууллаа.

Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /жолооны үнэмлэх, гадаад паспорт байж болно/

  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ ба түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

  • Суудлын хуваарь (eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна)

  • Бүртгэлийн хуудас (eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна. 2024 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. 2024 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагчдын бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажуулна)-ыг заавал авчрах ёстой юм.

Энэ жил ЭЕШ өгөхөөр нийт 35485 шалгуулагч бүртгүүлсэн байна. Тэдний,

  • 14812 нь Улаанбаатар хотынх,

  • 17541 нь орон нутгийн бол

  • Өмнөх оны 3586 шалгуулагч байна.

Мөн БҮТ шалгалт өгөх шалгуулагчдадаа зориулан 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч эхэлсэн. Зургаадугаар сарын 10-ны байдлаар 550 гаруй шалгуулагч чатбокс, гар утас, бүлгийн болон ганцаарчилсан байдлаар зөвлөгөө авчээ.

Мөн энэ жил Монгол хэл, бичгийн шалгалтыг 33000 шалгуулагч өгснөөс 83.8 хувь нь тэнцжээ. Тэнцээгүй хүмүүс ЭЕШ-д элсэх эрхтэй ч энэ жил дотоодын их дээд сургуульд суралцах боломжгүй юм. Наймдугаар сарын 17-нд дахин шалгалт авах том гарчээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.