Япон, Украин улсууд аюулгүй байдлын хэлэлцээр байгуулжээ
Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар Украины аюулгүй байдал, батлан хамгаалах болон бусад салбарт дэмжлэг үзүүлэх тухай хоёр талын хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
Украины талын мэдээлснээр, уг баримт бичиг 10 жилийн хугацаанд хэрэгжинэ. Хэлэлцээрт заасны дагуу энэ онд Японоос Киевт 4.5 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэх ажээ.
Италид суугаа Японы Элчин сайдын яамнаас мэдээлснээр, тус улс 2022 оноос хойш Украинд 12 тэрбум гаруй ам.долларын дэмжлэг үзүүлээд байна. Япон улс Украинд үхэлд үл хүргэх зэвсэг, мөн бараа бүтээгдэхүүн нийлүүлж, тус улстай тагнуулын салбарт хамтран ажиллана. Талууд Италид болсон “Долоогийн бүлэг”-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр дээрх хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл