Х.Номуун “Парис-2024” паралимпын наадамд цагаан хуудсаар оролцоно

Aдмин / Спорт

Францын нийслэл Парис хотноо удахгүй эхлэх зуны паралимпын наадамд оролцох тамирчдын нэрс тодорч байна. Манай улсаас өнөөдрийн байдлаар пауэрлифтинг, байт харваа, таеквондогийн төрлөөр таван тамирчин эрх авч эх орноо төлөөлөх нь баттай. Тэдний араас Х.Номуун усанд сэлэлтийн 50 болон 400 метрийн зайд цагаан хуудсаар оролцох нь.

Тэрбээр паралимпын усан замд Монголыг төлөөлөх анхны тамирчин болох ба улсынхаа дээд амжилтыг хэдэнтээ бататгасан Х.Номуун нь өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадамд хурд хүчээ сойсон, өсөж яваа ирээдүйтэй тамирчин юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.