Үндсэрхэг үзэлтнүүдийн дохио зангааг харуулсан Демирал тоглолтод оролцох эрхээ хасуулав

Европын хөл бөмбөгийн холбооноос Туркийн шигшээ багийн хамгаалагч Мерих Демиралд Европын аварга шалгаруулах тэмцээний /ЕАШТ/ хоёр тоглолтод оролцох эрхийг нь хасах шийтгэл оноолоо. Германд болж буй ЕАШТ-ий 1/8 шигшээд Туркийн шигшээ баг Австрийн багийг 2:1-ээр хожсон юм. Долоодугаар сарын 2-нд болсон энэ тоглолтод Демирал дубль хийсэн. Хоёр дахь гоолын дараа тоглогч Туркийн үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллага болох "Саарал чононууд"-ын дохио зангааг харуулжээ. Туркийн шигшээ баг тус тэмцээний шөвгийн наймд Нидерландын багтай долоодугаар сарын 6-нд тоглоно.
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл