ӨНӨӨДӨР: Баяр наадмын халх сурын харваа эхэлнэ
Долоодугаар сарын 9-ний мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:
09.00 цагт: Төрийн ордонд: Монголын Эдийн засгийн форум хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад айлчилж байна.
10:00 цагт: ОБЕГ-аас баяр, амралтын өдрүүдийн цаг агаарын төлөв, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт: Сурын талбайд: Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Ардын хувьсгалын 103 жилийн Их баяр наадмын халх сурын харваа эхэлнэ.
-Д.Сүхбаатарын талбайд "Дээлтэй монгол" наадам болно.
-Өвөрхангай аймгийн баяр наадам, Баянхонгор аймаг байгуулагдсаны 83 жил, Баянхонгор сум байгуулагдсаны 68 жилийн ойн баяр наадам эхэлж байна.
11:00 цагт: БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв хамтран зохион байгуулж буй "Сайн байна уу! Хятад орон" Жанжиажэ хотын аялал жуулчлалыг сурталчлан танилцуулах үйл ажиллагаа Хятадын соёлын төвд болно.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл
Зочин [66.181.186.92] 2024-07-09 20:19:49
Монголын төр солонгосын допингийн лабораториос хүчгүй. Наадмаар түрүүлсэн бөхдөө том том зарлиг уншаад цол өгнө. Хэдэн сарын дараа солонгос нь допинг илэрлээ гэхээр манай төр нөгөө цолоо буцааж хурааж авна. Бөөлжсөн хоолоо ахиад иддэг нохой шиг төртэй болсон бид. Хүний залуу нас нэг удаа олдоно. Сайхан хүү бөхөөр түрүүлсэн боловч хэн нэгний амны аясаар допингийн ялтан болж хувирдаг болсон. Ийм муу төртэй байна. Монголд өдөр болгон спортын тэмцээн уралдаан хаа нэгтэй болдог тул монголын төр нэг допингийн лабораторитой болоход яахав дээ чааваас гэж. Бөөлжсөн бөөлжсөөрөө хэдий болтол хоол хийхэв дээ Монголчуудаа. Цол өгсөн бол тэр чигээр орхиж сурмаар байна. Бөх гэдэг наадам болохоос биш албан тушаалд томилогдсон дарга биш баймаар.