Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж үүрэгт ажлаа хүлээн авлаа

Д.Тулга / Улстөр

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон Б.Баасандорж үүрэгт ажлаа хүлээн авлаа. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Д.Энхбат Улсын Их Хурлын тамгыг гардуулан өгөхдөө, Төрийн алба залгамж халаатай. Энэхүү нэр хүндтэй албыг хууль зүйн өндөр мэргэшилтэй, төрийн албаны удирдах ажлын туршлагатай, УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан хүн хаших болсонд баяртай байна хэмээгээд ажлын амжилт хүсэв.

УИХ-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, нэгэн үеийн оюутан, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт мөр зэрэгцэн ажиллаж байсан журмын андаасаа энэхүү тамгыг гардан авч буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, эхлүүлсэн ажил, шинэчлэлийг нь амжилттай үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийллээ.

Б.Баасандорж нь 2001-2002 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, 2002–2006 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Хуулийн хэлтсийн шинжээч, 2006-2008 онд Хууль зүйн байнгын хорооны референт, 2008-2009 онд Хууль зүйн байнгын хорооны зөвлөх, 2011-2013 онд Хууль зүйн байнгын хорооны Ажлын албаны Ахлах зөвлөх, 2013-2015 онд Хууль зүйн яамны Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга, 2015-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Хууль зүйн байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2020 онд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга, 2020-2022 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2022-2023 онд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга, 2023 оноос одоог хүртэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар ажиллаж байсан юм.


Сэтгэгдэл

Зүч [66.181.190.9] 2024-07-11 00:27:59

Бас л ярвигтай ажил. Цолмон шиг сайн ажиллаасай. Гэхдээ даргыг унагах луйварт оруузай. Баасандорж ч бас хэдэн төгрөгтэй гайгүй байх. Төрд ажиллах хэрэгтэй л байж. Амжил хүсии.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.