Монгол Улсын Ерөнхийлөгчид шинэ Засгийн газрын гишүүдийг танилцууллаа
Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хурдтай шийдвэрлэх, УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлэхээр парламентад хамгийн олон суудал авсан гурван нам буюу Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын хооронд 2024-2028 онд хамтран ажиллах Санамж бичгийг байгуулсан талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчид танилцуулав.
Энэ хүрээнд ирэх дөрвөн жилд Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллах Хамтарсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлжээ.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр томилогдох Засгийн газрын гишүүдэд сонгуулийн үеийн талцал, хийрхэл, улс төржилтийг ардаа орхиж, улс орны эрх ашгийн төлөө нэгдэж ажиллахыг захилаа.
2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн хүрээнд парламентын засаглалыг боловсронгуй болгох, ард түмний төлөөллийг нэмэгдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж ирснийг тодотгов.
Шинээр бүрдсэн анхны 126 гишүүнтэй парламент болон шинээр байгуулах Засгийн газрын гишүүд ёс зүй, сахилга бат, хариуцлагатай ажиллахыг ард иргэд хүлээж буйг онцлон тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ Засгийн газрын зөв, зүйтэй үйл ажиллагааг дэмжиж, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, эв нэгдлийг хангах үндэсний эрх ашгаас ангид үйл ажиллагаанд хуулийн хүрээнд хяналт тавьж ажиллахаа сануулав.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хэрэгжилтэд анхаарал хандуулж ажиллахыг захилаа.
УУЛЗАЛТАД ШИНЭЭР ТОМИЛОГДОХ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮН:
- Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,
- Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр,
- Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд,
- Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан,
- Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал,
- Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр,
- Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга,
- Монгол Улсын сайд, Хотын стандарт хариуцсан Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн,
- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,
- Сангийн сайд Б.Жавхлан,
- Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл,
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан,
- Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт,
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа,
- Боловсролын сайд П.Наранбаяр,
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан,
- Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан,
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудынсайд Ч.Номин,
- Хотбайгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь,
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр,
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү,
- Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн,
- Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар оролцлоо.
Сэтгэгдэл
Зочин [103.57.95.119] 2024-07-10 14:38:44
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр гэж ямар муу хүн болохыг Японд сурч байсан П.Наранбаяр, Т.Доржханд нар сайн мэдэж байгаа. Монгол улсын нэрийг вьетнамчуудын өмнө шороотой хутгажчадсан хүн бол Л.Гантөмөр мөн билээ.Дараагаар нь японы мафитай асуудалд орж, японд арай хийж амьдарч байгаад зугтаж ирсэн Лувсаннямын Гантөмөр гэгч монголын төрөөр тоглож байгаа нь үнэн юм. ХҮН намын хоёр сайд нар ардчилсан намынхаа даргаас болгоомжлох хэрэгтэйг сайн мэдэж байгаа биз. Лувсаннямын Гантөмөр нь эдийн засгийн мэдлэг 0 болно. Инженер болох гэж японд очоод мафийнхантай орооцолдсон хүн учраас ямар юмныхан эдийн засагч байхав. 1992 оны 10 сард монголоос 3 хүн инженер болох гээд явжээ. Гэтэл Лувсаннямын Гантөмөр хамт явсан 2 хүнийхээ нэгийг хүний газар бүлэглэн зодож байсан хүн муутай нөхөр гэдгийн тухайн үед токиод байсан цөөхөн Монголчууд бүгд мэдсэн байдаг.
Зочин [103.57.95.119] 2024-07-10 07:51:02
Л.Гантөмөртэй боловсролын зээлийн сангийн дээрмийн ялыг асууж, шүүхэд шилжүүлж өг. Батнайрамдал гишүүн хурдан Гантөмөрийг улс төрөөс үүрд хөөж явуулах ажлыг хий. Б.Чойжилсүрэн хулгайчийг зайлуул. Хэрвээ зайлуулж чадахгүй юм бол энэ өвөл Улаанбаатар хөлдөнө. Т.Мөнхсайхан пиздатай коронагийн сүйрлийн хариуцлага тооцож чадаагүй байтал ахиад сайд хийлгэвэл энэ улсад хүний амь үнэгүй болж, маргааш ахин олон хүн нас барах нь тодорхой боллоо. Хурдан огцорч өгөхгүй гэвэл тэнгэрийн гэсгээл гээч болно. Соёлын сайд хэмээх айлын эрх балай охиныг зайлуул. Номингийн эцэг хулгайч, зандалчин Чинбатыг шоронд хийж, монгол улсад учруулсан мөнгө хохирлыг барагдуул. Н.Учрал гэж бие муутай хүнийг эмнэлэгт нь хэвтүүлж байхгүй бол үхчихж мэднэ.
Унжгай [66.181.161.214] 2024-07-10 07:11:05
Хүүр сэг шиг хүмүүс юм даа..ядаж сайдууд нь гишүүн бус хүн байдаг болоосой..