Гүрж улсыг Европын Холбоонд элсүүлэх үйл явцыг түр зогсоолоо

Д.Тулга / Улстөр

Европын Холбооны /ЕХ/ удирдлагууд Гүрж улсыг тус байгууллагад элсүүлэх үйл явцыг түр зогсоох шийдвэр гаргажээ. Энэ тухай Гүржид суугаа ЕХ-ны Элчин сайд Павел Герчинский мэдэгдсэн байна.

"Гүрж улсыг ЕХ-нд гишүүнээр элсүүлэх үйл явцыг түр зогсоохоор шийдвэрлэснийг дуулгахад харамсалтай байна. Энэ тухай Европын Зөвлөлийн тайланд тодорхой тусгасан" гэж П.Нерчинский Тбилисид болсон олон улсын бага хурлын үеэр үг хэлэхдээ мэдэгджээ.

Тэрбээр мөн ЕХ-г тэлэх дараачийн давлагаанд Гүрж улс хамрагдах эсэх нь тодорхойгүй байгааг онцлон дурдсан байна.

Гүржийн парламент “гадаадын агентуудын” тухай хуулийг баталсантай холбогдуулан тус улсыг ЕХ-нд гишүүнээр элсүүлэх үйл явцыг зогсооно гэж тус холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр өмнө нь мэдэгдэж байсан юм. Европын дипломат албаны тэргүүн Жозеп Боррель мөн мэдэгдэхдээ, хэрэв Гүржийн засгийн газар одоогийн бодлогоо үргэлжлүүлэх аваас ЕХ-ны хаалга Гүржийн өмнө хаалттай байх болно гэжээ. Гадаадын агентуудын тухай хуулийг хүчингүй болгохгүй бол Гүржид Европын энх тайвны сангаар дамжуулан олгодог санхүүжилт ба нийлүүлэлтийг зогсоох болно гэж тэрбээр хэлсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [59.153.87.5] 2024-07-10 09:14:51

Оросыг дагавал могойн хор


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.