Хятад дахь Теслагийн борлуулалт буурчээ

Д.Тулга / Улстөр

Өнгөрсөн сард Америкийн “Тесла” компани Шанхай хот дахь үйлдвэрээсээ нийлүүлж буй цахилгаан автомашины тоог өмнөх оны мөн үеэс 20.2 хувиар бууруулсан /59.261 мянган ширхэг/ тухай Хятадын Суудлын автомашины нийгэмлэгийн (CPCA) мэдээнд дурджээ.

Гэхдээ тавдугаар сарынхтай харьцуулахад энэ үзүүлэлт 7.3 хувиар өссөн байна.

Тус компани Шанхай дахь үйлдвэрээсээ өнгөрсөн сард 11.746 мянган тээврийн хэрэгслийг экспортод гаргасан нь өнгөрсөн оныхоос 39.7 хувиар, тавдугаар сарынхаас 32.3 хувиар буурчээ.

Энэ оны эхний хагаст тус компани Хятадад үйлдвэрлэсэн 426.6 мянган ширхэг цахилгаан автомашин (экспортын нийлүүлэлтийг оруулаад) борлуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 10.5 хувиар өссөн байна.

Хэдийгээр засгийн газраас урамшуулан дэмжсээр байгаа боловч эрэлт сул байгаагийн улмаас өнгөрсөн сард Хятадад автомашины борлуулалт 6.9 хувиар багассан нь гурван сар дараалан буурсан үзүүлэлт юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.