Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-д айлчлал хийж байна

Д.Тулга / Улстөр

Орос, Хятадын харилцаа гүнзгийрч байгаа энэ үед Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-д айлчлал хийж байна.

Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийж, энэхүү дээд түвшний уулзалт нь Энэтхэг улс АНУ-тай нягт түншлэлийн харилцаа тогтоож байгаатай холбоотойгоор сүүлийн үед бага зэрэг “хүйтрээд” байгаа эртний холбоотон болох хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд тус дөхөм боллоо гэж Энэтхэгийн шинжээчид гэж үзэж байна.

Энэтхэг улсын зорилго бол Энэтхэг-Оросын харилцааны ач холбогдлыг онцлон тэмдэглэх, өргөжин тэлж буй Орос-Хятадын харилцаа Шинэ Делитэй хийх харилцаанд нөлөөлөхгүй гэдэгт итгэлтэй байх явдал юм гэж Энэтхэг-Номхон далайн судлалын хүрээлэнг үүсгэн байгуулагч Калинга Чинтамани Махапатра “Америкийн дуу хоолой” радиод ярьжээ. "Тийм ч учраас Орос улстай яриа хэлэлцээг хамгийн дээд түвшинд үргэлжлүүлэх нь туйлын чухал юм" гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Энэхүү дээд хэмжээний уулзалт нь Оросын цэргүүд Украинд халдан довтолсноос хойш анх удаа болох гэж байна. Орос, Украины дайнд төвийг сахисан байр суурь баримталсаар байгаа Энэтхэг улс нь дайныг буруушаагаагүй, мөн Москвад тавьсан Барууны хориг арга хэмжээнд нэгдээгүй юм.

Энэтхэг улс сүүлийн жилүүдэд цэргийн техник хэрэгслийн худалдан авалтаа төрөлжүүлж байгаа хэдий ч Оросын зэвсгээс хараат хэвээр байна. Тус улс батлан хамгаалах зориулалттай бүтээгдэхүүний 33 орчим хувийг Оросоос импортолж байгаа бөгөөд таван жилийн өмнө энэ үзүүлэлт 66 орчим хувь байсан юм.

Үүний зэрэгцээ Энэтхэг улс Оросоос хямд нефтийн худалдан авалтыг нэмэгдүүлснээр хоёр талын эрчим хүчний худалдаа нэмэгджээ. Гэсэн хэдий ч, хэрэв Оросоос Энэтхэг рүү экспортолсон бараа бүтээгдэхүүний нийт хэмжээ 65 тэрбум ам.доллар байгаа бол Энэтхэгийн экспорт ердөө 4 тэрбум орчим ам.доллар байгаад Шинэ Дели санаа зовниж байна.


Сэтгэгдэл

Зочин [45.117.35.30] 2024-07-12 19:35:59

Нeфтээс нь гарсан бeнзинийг ядуу монгол булаалдаад авдаг биш билүү мал аа

Зочин [45.117.35.30] 2024-07-12 19:28:33

Бид хэн билээ Гүйх нохойд гүйхгүй нохой гэж

Иргэ [66.181.161.210] 2024-07-11 23:00:22

Чргачин Путины цустай нёфтмйг энэ хогашиглаж мөнгө олж байгаа

Зочин [77.100.182.196] 2024-07-10 18:48:30

zoomnoos hurdan osdog delhiin gazar shoroog buzarlaz buyi enetheguud shoroon huneeseen Putind ogch Ukraini daind orolcuulah ged bopdoz bui hoer nuurtei hogiin enethegdee


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.