Түрүүлж үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн чимэг, бай шагналууд
Түрүүлж үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн чимэг, бай шагналыг гардууллаа
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд чимэг олгох болон бай шагнал олгох ёслол Хүй долоон худагт боллоо.
Уяачдын наадамд зориулсан барилдааны үеэр шагналыг нь олгодог уламжлалтай. Энэхүү ёслолд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Х.Нямбаатар тэргүүтэй албаныхан оролцлоо. Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, арслан Б.Орхонбаяр, харцага Г.Ганхуяг нар чимэг хүртэж, шөвгөрсөн болон түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд наадмын бай шагналаа гардан авлаа.
Энэ үеэр Увс аймгийн Нутгийн зөвлөлөөс дархан аварга цол хүртсэн Н.Батсуурийн амжилтыг “Ланд Крузер 600” маркийн машин гардуулсан юм. Тэрбээр ярихдаа, “Би таван наснаасаа үндэсний бөхөөр барилдсан. Увс аймаг Үндэсний бөхийн дархан аваргатай боллоо. 2022 оны наадмын үеэр дархан аварга Х.Баянмөнх цаг нь болоогүй байна, цаг нь ирэхээр болдог юм гэж байв. Тэгэхээр өнөөдөр цаг нь болжээ. Ирж дэмжсэн “Увс нуур” бөхийн дэвжээний хамт олон болон нутгийн ард олон, бөхчүүддээ баярлалаа. Үүнээс цаашаа “Увс нуур” бөхийн дэвжээ олон сайхан амжилт үзүүлэх болтугай” хэмээв.
Тэгвэл улсын аварга П.Бүрэнтөгс, “Монголын ард түмэндээ баяр наадмын мэндчилгээ дэвшүүлье. “Увс нуур” дэвжээ маань энэ жил уламжлал ёсоор “Харзтай” дахь “Шүтээн” амралтын баазад бэлтгэл хийлээ. Улсын наадамд долоо дахь удаагаа шөвгөрсөн, сайхан байна” гэв.
Харин улсын арслан Б.Орхонбаяр, “Бэлтгэл сургуулилалт үнэхээр сайн байсан. Наадам сайхан боллоо, үзүүрлэсэндээ баяртай байна. Намайг дэмждэг, бөхөө дэмждэг монгол түмэндээ баярлалаа. Энэ жил манай Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын түүхт 100 жилийн ой болж байгаа. Нутгийн зон олондоо 100 жилийн ойгоороо сайхан наадахыг хүсэн ерөөе” хэмээн ярилаа.
Мөн улсын заан цолд хүрсэн Д.Хүдэрбулга, “Төв аймгийн Өндөрширээт сумынхаа 100 жилийн ойн баяр наадмын босгон дээр заан цол хүртлээ. Том цол аваад нутгийнхаа ойд очиж байгаадаа баяртай байна. Үнэхээр сайхан барилдлаа. Бэлтгэл ч сайн байсан. Өнгөрсөн жил тавын даваанд Ц.Бямба-Отгонтой тунаж унасан. Харин энэ жил заан цолын давааг давлаа, сайхан байна. Мөн “Нэгдэл” клубийн хамт олондоо маш их баярлалаа. Намайг дэмждэг, урам хайрладаг бүх хүнд баярласнаа илэрхийлье” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцав.
Сэтгэгдэл
Зочин [103.168.34.89] 2024-07-17 21:33:33
LAnd cruiser 600 ch geh shig. erguu atsnuud
зочин [122.201.19.99] 2024-07-17 15:10:24
Дархан аварга Батсуурьдаа баяр хүргэе.Жингийн цувуу явж л байдаг жингэр нохойнууд хуцаж л байдаг
Boh [103.168.34.161] 2024-07-17 09:18:12
Үндэсний бөх бол тулааны спорт биш. Ер нь бол бараг спорт гэж болохгүй зүйл юм. Харин үзэгч олныг баясгах цэнгүүлэх үүрэгтэй шоу тал руугаа зүйл мөн. Тэгэхээр ингэж цолны төлөө түрүүлсэн бай үагналын төлөө үхэн хатан зүтгэсэн нь тэр хар нөхрийг баас болгов.
Дүрвэд [202.126.91.214] 2024-07-17 08:23:08
БЭРТСЭН,ХӨГШИН,,,АВЧ ЭЦЭСТ НЬ ТАВИЛЖ ГЭНДҮҮЛЭХ МАЯГААР ДАВАА АВЧ БӨХИЙН КОМИООР БАМБАЙЛАН ТҮРҮҮЛЭВ АМЬТАНЧИНЬ. ОДХҮҮ ГЭЖ НЭГ МУУДСАН МАХ ИРЭХ ЖИЛ ЗАЙЛУУЛ. ,,,,
Зочин [202.126.90.221] 2024-07-17 08:17:11
Сорьцных нь хариуг харъя л даа тун нь хэтэрчихсэн юм биш үү
Зочин [59.153.87.130] 2024-07-16 16:45:40
Энэ жилийн наадам сайхан болж шинэ дархан аврагтай боллоо.Ирэх жилийн даан ч их хол байна даа.спорт талаасаа Батсуурь аврага үеийхэн дотроо бол үнэхээр л дархан аврага юм байна шүү.бөхийн спорт мэдэхгүй утасны цаанаас өрвөлзөх дуртай нөхдөд хандаж хэлхэд.та нар одоо 37 настайдаа ингэж амжилт үзүүлэх бөхийг ойрын хэдэн жилдээ давтагдахгүй шүү.
Зочин [66.181.182.11] 2024-07-17 08:08:42
Муу арга заль допинг хэргэлж түрүүлсэн боллоо арга цолноос хэтрээгүй бөхөнцөр шүү.танил тал бөхийн холбооний хорчингууд гээд аль муу бүхнээр дэмжүүлж байж цолний чимэгтээ болов.Оюун болд Бадарч нарыг хоролсон хүн гэж ярилцдаг ийм билээ .өнөөдөр нэр алдарт хүрэвч хоочис нь хаа хүрэхийг.энэ эр харсагүйдэ.
Зочин [206.83.125.51] 2024-07-16 19:21:47
Ok
Зочин [139.5.217.14] 2024-07-16 17:49:46
Монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээх болтугай.
Зочин [139.5.217.14] 2024-07-16 17:47:31
Сайхан бнаа.Дархан аваргадаа Баяр хүргэе.Манайхан нэгнийгээ боорлохдоо сайн.
Зочин [203.91.115.47] 2024-07-16 10:44:06
Увсын нэрийг гутаасан халтар гөлөг чамд энэ олон хүний хараал хүрч дараа жилийн наадмаар төв цэнгэлдэх биш диваажингийн цэцэрлэгт хүрээлэн бнаа
Зочин [202.126.90.227] 2024-07-16 09:21:00
Энийг дархан байтугай аварга гэж хэний ч санаанд буудаггүй.
Зочин [203.169.50.117] 2024-07-15 23:59:01
Орчин үеийн монгол хэлнгд БАСУДАХ гэдэг үйл үг энэ наадмаар нэмэгджээ. Утга нь увайгүй, жудаггүй байх, нэр төрөө баасдан аминч зорилгодоо хүрэхийг тэгж нэрлэдэг болж байгаа юм байхаа.
Н.Батсуурь [199.119.233.145] 2024-07-14 20:45:56
жаахан халахад л өрсөлдөгч маань барьцаа алдчихсан, уначихаад дэвээд байсан энэ чинь барилдаан маргаангүй гэсэн үг биз дээ
2обоблылз [66.181.161.251] 2024-07-16 18:43:07
1ЫҮБҮҮБҮЫ
Иргэн [66.181.183.44] 2024-07-14 20:24:36
Монгол үндэсний бөх тулааны спорт биш шүү дээ хө!!! Зарим нь хэтэрхий хөөрсөн сэтгэлээр үлээгээд байх юм!!! Ер тулааны спортод бүдүүлгээр хэлхэд зодоон цохионы төрлүүд орно шүү!!! Монгол бөхөд нүд амаа тэс цохилцдогүй биздээ хө!!! Спорт гэдэг цаг хугацаатай, орон зайтай нарийн дүрэм журмыг шаарддаг!!! Монгол бөх Монгол наадгай мөн
Зочин [59.153.114.195] 2024-07-14 14:14:37
Вандан пад.бурууч байсан аварга боллоо.тэгээд яахийм үхэрнүүдээ.чадаж байгаа юманд арга алгадаа.
Зочин [202.126.90.183] 2024-07-14 12:14:54
Монгол бөх тулааны спорт . Эр бяр,эрдэм ухаанаараа уралддаг. Эрчүүдийн эр бяраа гайхуулдаг бөхийн дэвжээн дээр өрнөсөн 2 хүний тэмцлийг хорвоо дэлхийгээр дүүргэн хов живийн талбар бүү болгоосой. Гэрийн хэрүүлийн буг болсон эмэгтэйчүүд хэлэх үгээ цэгнэж сур. Харин дэргэдээ байгаа эр хүнийг хайрла..
Зочин [103.212.116.63] 2024-07-16 04:49:34
Хуц гэж бвал яахав чи чи гэрийг бугаас төрсөн үү
Зочин [66.181.177.109] 2024-07-15 19:50:15
Удахгүй зодооны спорт болохнээ. Үндэсний бөхийн зодооны аварга шалгаруулах тэмцээн болж өнгөржих юм байна. Баяр хүргэе
Зочин [66.181.188.217] 2024-07-14 10:37:13
Эрхэмбаяр аврага нэг залууг дээш нь гаргах гэсэн дээ. Батсуурь бодлыг нь тасалчихлаа. Хүниы шаар гэдэг нь бүүр нэг тодорхой юм даа. Энэ Увсынхан маш муу хүмүүс үү. Дөрвөг шийр дөрвөд гээд л. Батсууриар бол муу л хүмүүс. Юм байна.
Зочин [103.57.92.247] 2024-07-14 20:10:10
Ядаж зөв бичиж сурчихаад бусдыг доромжил малаа
Басу-д [66.181.187.179] 2024-07-14 09:50:29
Түмэн олон алга ташихгүй байна гэдэг чинь нэг юм хэлээд байна.Чи ч шир юм даа.
Зочин [202.126.90.193] 2024-07-14 09:14:02
АВРАГА БАТСУУРЬ Ч ЁСТОЙ САЙХАН ХҮН ЮМАА ҮНЭХЭЭР Л ЖИНХЭНЭ ЭР ХҮН ЮМДАА. ЯМАР САЙХАН ТӨЛӨВШСӨН ХҮН БЭЭЭ БАЙГАА БАЙДАЛ НЬ ЁСТОЙ Л ЖИНХЭНЭ МОНГОЛ ЮМАА ГЭЖ ХАРЖ ШАГШИН МАГТАЖ СУУЛАА. МОНГОЛ БӨХ МОНГОЛ ЗАН МОНГОЛ АЛХАА, МОНГОЛ ТӨРХ ГЭЭД ЁСТОЙ Л МОНГОЛ БАХАРХАЛ ЮМАА.
Зочин [122.201.31.254] 2024-07-17 05:18:48
Төлөвшил гэдэг г үнэн
Зочин [103.161.242.184] 2024-07-16 09:34:38
Бялдууч золиг вэ.
Зочин [66.181.160.38] 2024-07-15 07:43:14
Яасан долгинуур новш вэ?худлаа магтахаа боль
Еэээ [66.181.187.179] 2024-07-14 09:47:22
Увс хүнээс ч гарамгүй хөгийн бөк.Түмний хараал идсэн жудаггүй л дархан аварганцар боллоо.
Зочин [202.126.89.179] 2024-07-14 09:41:26
нээрээ л монгол шүү тэр гэнгүй байхад эсвэл барьц тавихад хавирч байгаа нь үнэхээр монгол зан шүүдээ