Уяачдын наадмаар сонгомол 214 хүлэг уралдлаа

Д.Тулга / Спорт

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын уяачдын наадам Хүй долоон худагт болов.

Уяачдын наадмын үндэсний бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөх барилдахаас улсын заан нэг, улсын начин хоёр, аймаг, цэргийн арслан найм, аймгийн заан гурав, аймгийн начин 11, нийт 48 бөх зодоглохоор бүртгүүлсэн юм.

Тухайлбал, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын заан Д.Анар, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат улсын начин Б.Бадамсүрэн, Завхан аймгийн Отгон сумын харьяат улсын начин Төрмөнхийн Дүгэрдорж, Сүхбаатар аймгийн Асгат сумын бөх, аймгийн хурц арслан Ч.Энхмөнх тэргүүтэй бөхчүүд барилдав.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.