Япон, Өмнөд Солонгос улсууд НАТО-той хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ

Д.Тулга / Улстөр

Японы Ерөнхий сайд Кишида, Фүмио, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль нар Вашингтонд хоёр талын хэлэлцээ хийх үеэрээ НАТО-той хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцлоо.

Хоёр улсын удирдагчид мөн Энэтхэг Номхон далайн бүс нутгийн түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцсон байна. Түүнчлэн БНАСАУ-тай холбоотой асуудлаар АНУ-тай гурван талт хэлбэрээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болжээ.

1949 онд Умард Атлантын гэрээнд гарын үсэг зурсны 75 жилийн ойд зориулсан дээд хэмжээний уулзалт 7 дугаар сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд Вашингтонд болж байна. Японы Ерөнхий сайд К.Фүмио гурав дахь удаагаа НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Япон улс бол НАТО-гийн байнгын түншийн статустай бөгөөд Брюссель дэх эвслийн төв байранд Японы төлөөлөгчийн газар ажилладаг.


Сэтгэгдэл

Зочин [66.181.181.250] 2024-07-14 21:31:12

тэд нато д элсэж комунист түрэмгий улсуудтай тэмцэж тэднийг дэлхийгээс зайлуулвал амар амгалан болно


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.