МҮОХ: БИД ТАМИРЧДЫГ ДУР МЭДЭН НЭМЖ ХАСАХ БОЛОМЖГҮЙ, БУУДЛАГЫН ХОЛБОО НЭРСЭЭ ИРҮҮЛЭЭГҮЙ
Өнөөдөр Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны Гүйцэтгэх зөвлөлөөс "Парис 2024" олимпод оролцох буудлагын баг тамирчдад үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Тус зөвлөл өнөөдөр хуралдаж олимпын наадмын баг тамирчдын зохион байгуулалтын тухай хэлэлцсэн юм.
Буудлагын холбоонд үүссэн асуудлын талаар МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Энэ талаар Э.Бадар-Ууган "Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ноос өнгөрсөн зургаадугаар сарын 9-нд Монголын Буудлагын Холбоо (МБХ) болон манайд албан бичиг ирсэн. Тодруулбал зургаадугаар сарын 21-ний дотор буудлагын төрөлд оролцох тамирчдын нэрс болон дасгалуудыг ирүүлэх бичиг гэсэн үг.
Энэ дагуу МБХ-ноос эрх авсан гурван тамирчныхаа нэр болон оролцох дасгалыг баталгаажуулсан.
Оролцох тамирчдын нэрсийг энэ сарын 8-нд эцсийн байдлаар зарласан. Өнгөрсөн сарын 21-нээс энэ сарын 8-ныг хүртэлх хугацаанд тамирчдаа нэмж эрх авах талаар холбооны зүгээс санал хүсэлт ирээгүй. Харин хугацаа нь дууссаны дараа л нэмж эрх авах боломжтой юм байна, хөөцөлдөж өгөөч гэсэн хүсэлт ирсэн.
Бид ч гэсэн тэр хүсэлтийнх нь дагуу албан бичиг явуулсан ч хүлээж авах боломжгүй гэдэг хариу ирсэн. Яг оролцох төрлүүдийн мэдүүлгийг тухайн спортын холбоод бөглөж ирүүлдэг. Түүнийг нь үндэслээд МҮОХ баталгаажуулаад цааш нь явуулдаг. Түүнээс бид өөрсдийн дураар эрх нэмж, хасах боломжгүй" гэв.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл шуурхай хуралдаад тодорхой эрх бүхий хүмүүсээс тайлбар авсан. Үүний дараа тамирчны эрх ашиг хөндөгдөж байгаа тул ОУОХ-нд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд гарын үсэг зурсан албан тоотыг явуулахаар болжээ. Энэ бичгийн нэг хувь нь Парисын олимпыг зохион байгуулах хороо болон Олон Улсын Буудлагын Холбоо (ОУБХ), МБХ-д очно. Энэ бичгийн хариу яаж ирэх нь тухайн байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалан гэдгийг Д.Жаргалсайхан онцоллоо.
ЭХ СУРВАЛЖ: IKON.MN
Сэтгэгдэл
1 [66.181.189.141] 2024-07-18 12:12:43
УЛС ГҮРЭН ДАМЖИН ХЭДЭН БӨХИЙН ШЭЭС ЗӨӨХӨӨ БОЛИОЧЭЭ. ОНИГООТОЙ
Зочин [66.181.191.203] 2024-07-17 16:22:54
Одоо олимпын хороонд ажиллаж байгаа бүрэлдэхүүн тэр чигтээ зайлбал таарна. Олимпт оролцох гэж байгаа хүмүүс өөсрдийнхөө нэрийг явуулаагүй болж таарах уу? Битгий инээд хүргээд байгаарай
Нийгэмлэгүүд гадаад хэлтэй ажилтантай юм уу? [66.181.190.183] 2024-07-16 22:41:31
Энэ олон Монголын спортын нийгэмлэгүүдэд сайн англи, франц хэлтэй хангалттай тооны мэргэжилтэн байдаг юм уу? Лав нийгэмлэгүүдийн тэргүүнүүд нь гадаад хэлгүй хөгшчүүл байдаг. Гадаад хэлтэй мэргэжилтэн ажилуулья гэвэл тэдэнд зориулах цалин хөлс нийгэмлэгүүдийн төсөвт нь байдаг юм уу?
Нэг юм бодогдоод л … [66.181.190.183] 2024-07-16 22:48:12
Иймд гадны байгууллагуудтай харьцахад тэдэнд бодит бэрхшээл учирч, цаг тухайд нь анкет, гомдол, энээ тэрээгээ хүргэж чаддаггүй байх. Энэ фонон дээр нь Олимпын хороо тэдний амыг таглачихаад байгаа болов уу.
Олон УЛсын Олимпийн хороо [103.212.119.94] 2024-07-16 18:50:33
Олон Улсын Олимпийн хороонд Монголын Үндэсний Олимпийн хороо гэдэг дампуурсан газар байна гэдгийг уламжилна уу. Дарганцарууд нь ажлаа мэдэхгүй, бөөн их зан, хэдэн тамирчидаа загнаад байдаг, ямар янзын юмнууд байна гэдгийг дуулгах, ер нь энэ хэдээс тэр олимпийн хороогоо авбал таарна даа
Зочин [66.181.179.143] 2024-07-16 17:32:22
Олимпын хорооныхон дүрмээ сайн мэдэхгүй юм бол юу гэж албан бичиг явуулсан юм бэ спортын холбоодын дээр нь олимп хороо байдаг юм байгаа биз дээ
zochin [203.23.49.64] 2024-07-16 15:36:51
arail umaa jaahan mongold