ОЛОН УЛСЫН ОЛИМПЫН ХОРОО: О.ЕСҮГЭН, Н.БАЯРАА НАРЫН ЭРХИЙГ СЭРГЭЭНЭ.
Манай улсын 33 тамирчин "Парис 2024" зуны олимпод оролцохоор эрхээ аваад байсан ч Монголын Үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны хариуцлагагүй байдлаас болж хоёр тамирчны 10 метрийн хийн буудлагын төрөл нь хасагдаж, зуны олимпод ганц төрлөөр оролцохоор болсон байв.
Улмаар үүсээд буй асуудлын талаар 10 метрийн хийн буудлагын төрлөөс хасагдсан хоёр тамирчны нэг болох О.Есүгэний талаар нийтлэл ярилцлагууд хэвлэлүүдэд цацагдаж түүний олимпод оролцож чадахгүй болсон нь МҮОХ, МБХ-ны хариуцлага сулаас боллоо гэгддсэ.. Үүний дараа буюу өчигдөр /2024.07.16/ МҮОХ-ноос Парис-2024 олимпын буудлагын төрөлд оролцох хоёр тамирчны эрхийг баталгаажуулж өгөхийг хүссэн албан бичгийг Олон Улсын Олимпын Хороо руу дахин явуулахаар болсон билээ. Тэгвэл ОУОХ, МҮОХ-ноос явуулсан бичгийг хүлээн авч өнөөдөр /2024.07.17/ 10 метрийн хийн буудлагын төрлөөс хасагдаад байсан О.Есүгэн, Н.Баяраа нарын олимпод оролцох эрхийг сэргээжээ.
эх сурвалж: isee.mn
Сэтгэгдэл
Hun [202.126.89.159] 2024-07-19 17:00:42
Нээрээ хаанаас ямар эрх авбал бонуст нь ямар эрх нээгдэж байгааг мэддэггүй тэнэг малнууд олимпийн хороо буудлагын холбоонд байх юмаа юу хийнэ гэж тэнд байдаг юм бол доо үндсэн ажлаа хийж мэддэггүй малнаас дор амьтад
Чулуунбат [103.168.34.75] 2024-07-19 09:29:23
Манай тэнэгүүдийн ажлыг гадны нэг жирийн албан хаагч хийж байх юм даа.
Зочин [202.55.191.194] 2024-07-17 11:09:32
за ашгүй ашгүй, энэ спорт гэдэг чинь нас маш чухал тухайн үеийн боломжоо ашиглаж чадаагүй бол тэгээд л дараагийн үе нь түрээд гараад ирдэг тул
Оки-доки! [66.181.160.40] 2024-07-17 10:49:35
Яамайдаа!!!!!!!!!!!