ЗГХЭГ-ЫН ДАРГА Н. УЧРАЛ: САЙД НАРТАЙ ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, ТӨСӨВ ТОДОТГОНО
Засгийн газрын өнөөдрийн буюу 2024.07.17-ны өдрийн ээлжит хуралдаан болж хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа, хуралдааны журмын талаар болон бусад асуудлыг хэлэлцээ.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа. Тэрбээр "Хамтарсан Засгийн газар цаашид илүү хурдтайгаар, цахим технологийг ашиглан иргэдэд хүрч ажиллах зорилт тавьсан. Засгийн газраас гаргасан шийвэрийн биелэлтүүд хангалттай биелдэггүй байдлаас болж иргэдээс маш олон өргөдөл гомдлууд ирдэг. Тиймээс Засгийн газраас гаргасан үүрэг даалгавар, шийдвэрийг холбогдох салбарын сайдууд хангаж ажиллах, биелэлтийг үнэлгээжүүлэх чиглэлийг Ерөнхий сайдын зүгээс өглөө.
Цаашид хамтарсан Засгийн газрын гэрээ албажиж УИХ-ын тогтоолор баталгаажсанаар гэрээг зөрчсөн болон гэрээний үүргээ биелүүлээгүй сайд нарыг тухайн улс төрийн нам УИХ дахь бүлгээрээ хэлэлцэж улс төрийн арга хэмжээ авах, кабинетын зарчмаа мөрдөхгүй байгаа сайд нартаа хариуцлага тооцох асуудлыг улс төрийн намын шийдвэр гаргадаг дэдэ байгууллага нь шийдвэрээ гаргах болно"
Мөн хамтарсан үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг тодорхойлж, төсөвт тодотгол хийх чиглэлээр УИХ-д төсөл өргөн барихаар ажиллаж байна.
Энэ бүхнийг нэг сарын дотор УИХ-д өргөн мэдүүлэх төлөвлөгөөтэй байна" гэлээ.
ЭХ СУРВАЛЖ: UBN.MN
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.154] 2024-07-21 17:59:46
Зөв. Хаа хаанаа хариуцлагаа чангатга. Ардчилсан намынханд хяналт тавихгүй бол 8 жил лааз өшиглөсөн гарууд өлсгөлөн, өлөн бгааа шүү
Зочин [66.181.176.180] 2024-07-21 17:04:22
Гэрээндээ ажлаа хийж чадахгүй сайд нарыг огцруулна гэж оруулаарай
Зочин [202.126.91.188] 2024-07-19 14:24:26
Зөв бодлого барьж байна. Сайд нарын үүргийг тодорхой болгож, хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй. Учрал бол монгол төрд хийсэн юмтай хэлэх үгтэй хүн. Бид төрөө дээдлэх хэрэгтэй.
Хамба [202.55.188.116] 2024-07-19 14:13:24
Зайл пэздаа Чи юу хийсийм ! Удам дамнасан хулгайч
Дэмжиж байна [122.201.31.176] 2024-07-21 08:59:48
Удам дамжсан оюунлаг гэр бүл. Зөв Ухаантай хүмүүс баяжилгүй яахав.
Зочин [66.181.180.124] 2024-07-19 10:59:51
Зссссс дуртай нь тодотгол хийдэг болох нь ээ
Зочин [66.181.161.240] 2024-07-18 13:07:49
Төсөв тодотгоно гэнэ үү! Хулгайчууд чинь дахиад зардлаа нэмэх нь үү?
ювьюю.вввв [202.55.188.85] 2024-07-18 10:04:45
Ююю.юөб3т ЮВ.в..о.8шв ь