Мал аж ахуй, эрчим хүч, зам тээврийн салбарын өвлийн бэлтгэл хангахад анхаарна

Д.Тулга / Улстөр

Мал аж ахуй, эрчим хүч, зам тээврийн салбарын өвлийн бэлтгэлийн талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөл, хаврын бэлтгэлийн талаар нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангуулах, отор нүүдлийг оновчтой зохион байгуулах, энэ талаар Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, сумын Засаг дарга нарт чиглэл өгөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж, хэлэлцүүлэхийг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярт, эрчим хүчний салбарын 2024-2025 оны өвлийн бэлтгэлийн гүйцэтгэлийг хангуулах, тулгамдаж буй асуудлыг Засгийн газрын хуралдаанаар тухай бүр хэлэлцүүлэн шийдүүлэхийг ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэнд, зам, тээврийн салбарын өвлийн бэлтгэл хангах төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд тус тус үүрэг болголоо.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.