Төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлөхгүй, орон тоо нэмэхгүй байхад анхаарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Д.Тулга / Улстөр

Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны долдугаар сарын 17-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийв. Тэрээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хамтарсан Засгийн газрын гэрээ болон Улсын төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж байгаа улс төрийн гурван намын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны үеэр Төрийн албаны тухай хуулийг чанд мөрдөж, төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлөх, халах шийдвэр гаргахгүй, орон тоо нэмэхгүй байхад анхаарч ажиллахыг сайд нарт үүрэг болгосон гэдгийг тэрээр хэллээ. Мөн Засгийн газрын эхний 100 хоногт эхлүүлэх төсөл, хөтөлбөр болон хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаж байгааг тэмдэглэв.


Сэтгэгдэл

инжегер [103.212.162.223] 2024-07-25 14:42:36

Төрийн албаны тухай хуулийг өөрчилж салхи оруулъя! Бодлого ярих туршлагагүй хүмүшс бодлогын газрын дарга хийсээр

зочин [66.181.184.86] 2024-07-19 13:31:08

солих хэрэгтэй төрийн албанд салхи оруулахгүйгээр явахгүй

Зочин [66.181.180.124] 2024-07-19 12:35:38

Зөв гэж байгаа малууд ичээсэй халж орон тоо цомхотгоочээ

Зочин [202.126.90.218] 2024-07-18 15:41:48

МАШ ЗӨВ.

Зочин [202.126.89.254] 2024-07-18 12:54:53

Зөв дөө АН хуйгаар нь сольдог зантай нам шүүдээ

Зочин [66.181.180.124] 2024-07-19 12:34:56


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.