Улсын арслан Г.Эрхэмбаяр: Арслан гэж дуудахаар чихэнд хоногшоогүй ч юм уу, дасч өгөхгүй юм

Д.Тулга / Спорт

ӨДРИЙН СОНИНЫ 2011 ОНЫ АРХИВААС...

сэтгүүлч: Д.Гансаруул


Улсын баяр наадамд амжилт­тай барилдаж цол нэмсэн Хууль­ зүй, дотоод хэргийн яамны ха­рьяа “Хүч”, “Сүлд”, “Хилчин” спорт хорооны бөхчүүдийг сайд Ц.Ням­дорж өчиг­дөр хү­лээн авч шаг­нал гардуулав.

16.20 цагаас уг ёслол болно гэсний дагуу сур­валжлагч, гэрэл зурагчин, бөхчүүд тов­лосноос тү­рүүлж ирээд яамны үүдэнд баа­хан зогсоцгоо­лоо. Довжоон дээр зогссон Г.Эр­хэмбаяр, С.Батсуурь, А.Цацав­шир нарын зургаа, до­лоон бөх­чүүд хоорондоо саяын наадмын тавын давааны талаар хэсэг ярил­цана. Тэгснээ нэгнээсээ нойтон саль­фетик асууж “Гараа арчих гэсэн юм” гэцгээнэ. Бас тэгш ойтой аймгуудын наадам хэдийд бо­лох тухай бие биендээ сонир­хуулна. “Манай аймгийн наа­дам удахгүй болно. Нутгийн­хаа
наадмыг үзнэ ээ”, “Би аль аймгууд руу явдаг юм билээ дээ”, “Надтай цуг явах уу” хэ­мээцгээх.

Хэсэг хугацааны дараа яам­ны гурван давхарт байх уулзалтын өрөөнд орцгоов. Уг нь гайгүй цэлгэр өрөө ч Г.Эрхэмбаяр, Ш.Жаргал­сайхан, С.Батсуурь, Ч.Цогбаяр, А.Цацавшир нарын арваад бөх­чүүдийг ороод ирэхээр дүүрээд явчихав. Хөл тавих
зайгүй шахам чихцэлдэнэ.

17.10 цаг болж байхад уг ёс­лолыг зохион байгуулагчид бөх­чүүдээс С.Мөнхбат аварга, Ж.Бат-Эрдэнэ нарын утас шөрмөсийг авч ирж байгаа эсэхийг нь лавлана. Тэгснээ “Ингэхэд энэ хоёр маань Хууль зүйн яам хаана байгааг мэ­дэхгүй байгаа юм биш биз?” гэвэл нэг нь “Энүүхэнд ойрхон явж байна гэнэ. Түгжрэлд зогсч байгаа юм байх” гэсэн чинь “Машинаасаа буугаад гүйгээд ир” гэлээ.

Тэгж, тэгж хүлээлгэсэн зочид ирлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд улсын баяр наадмаар сал­барынх нь бөхчүүд амжилттай барилдаж аварга, арслан, заан гээд л бараг бүгд цолыг авсанд талархаад амжилт хүсэв. Мөн “Энэ жилээс наадмын бай
шагнал нэ­мэгд­сэн. Түрүүлсэн бөх 15 сая төгрөг хүртсэн. Үзүүрлэсэн, шөв­гөрсөн хоёр бөх ч чамгүй мөнгөтэй болсон. Манай бөхчүүд түрүүлж, үзүүрлэж шөвгөрч тэдгээр шаг­налуудыг авсан нь нэг талаар азтай хэрэг” хэмээгээд амжилт гаргасан
бөхчүүдэд шагнал гардууллаа. Улсын аварга С.Мөнхбатад дөрөв, улсын арслан Г.Эрхэмбаярт гурав, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан нарт тус бүрт нь хоёр өрөө байрны эрхийн бичиг өгөв. Харин бусад бөхчүүдийг сарын цалингаар шаг­насан юм. Ц.Нямдорж сайд “Энэ бөхчүүд чинь цагдаагийн хувцас өмсчихөөрөө танигдахгүй юм гээч. Хэн хэн сууж байгааг сайн ан­заарсангүй шүү” гэлээ. Уг ёслолд оролцох ёстой байсан зарим бөх нутаг нутгийн зүг хүлгийн жолоо татсан гэсэн. Ж.Чулуунбат харин чөлөөт бөхийн дэлхийн аваргын бэлтгэлээ базаахаар Москваг зорь­жээ.

Ёслолын дараа бөхчүүд ярилц­­лага өгөхөөс татгалзаж бараг
зугтах шахуу гараад явцгаав. Ул­сын арслан Г.Эрхэм­баярыг харин сэтгүүлчид “ба­рьж” авлаа.

-Юуны өмнө ардын хувьсгалын 90 жилийн ой болоод өнгөрсөн ч ард түмэндээ сайхан ойн баярын мэндийг хүргэе. Олон жил хүсч мөрөөдөж байсан цолоосоо давуу­лан энэ сайхан цолыг авлаа. На­майг дэмжиж, түшиж тулж явдаг бүх хүмүүстээ баярлаж талархаж бай­гаагаа илэрхийлье.

-Хүсч мөрөөдөж байсан цол тань юу вэ?

-Би 2003 онд улсын начин цол хүртсэн. Түүнээс хойш үеийнхэн маань улсын харцага, заан болц­гоочихоор нь дотроо “Улсын заан болчих юмсан” гэсэн горьдлого тээж явлаа. Тэр хү­сэл, мөрөөдөл маань олон жилийн хөдөлмөрийн үр шим, олон түмний минь сэтгэл зүрхний хүчээр биелсэнд баяр­тай байна.

-Та бөх сонирхогчдынхоо сэт­гэлд Г.Эрхэм­баяр начин гэд­гээ­рээл буугаад арс­лан гэхээр дасч өгөх­гүй байх шиг. Шинэ цолондоо хэр дасч байна вэ?

-Одоохондоо “Арс­лан” гэж дуу­да­хаар чихэнд хоног­шоо­гүй ч юм уу, дасч өгөхгүй юм. “Начин” гэхээр л эргэж харах маягтай байна шүү дээ.

-Наадмын бэлт­гэлээ ямар бөх­чүүд­тэй хийсэн бэ?

-Би “Сүлд” спорт хороонд ороод жил гаруй болж байна. Улсын арслан Х.Мөнхбаатар, Б.Сайн­баяр, Л.Пүрэвжав харцага болон олон сайхан аймгийн арслангууд­тай гал болж гарсан. Тэдэнтэйгээ бэлтгэл хийж, өгсөн зөвлөмж, зөв­лө­гөө нь маш их үнэ цэнэтэй бай­лаа. Тийм болохоор “Сүлд”-ийн тамирчин, бөхчүүддээ энэ өдрийн халуун мэндийг хүргэе.

-Олон аймгийн тэгш ойн бая­рууд болох гэж байна. Та аль
аймгийн наадамд зодоглох вэ?

-Сэлэнгэ аймгийн маань 80 жилийн ой долдугаар сарын 21, 22-нд тохиож байгаа. Тийшээ л явна.

-Та үндэсний бөхөөр хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?

-14 дэх жилдээ барилдаж бай­на. Харин улсын наадамд арав дахиа зодоглоод энэ сайхан цолонд хүрсэндээ баяртай байна.

-Та наадмын зүлэг ногоон дэвжээнд зодоглосон бөх хүний хувьд энэ жилийн наадмын ба­рилдааныг дүгнэвэл…

-Өнгөрсөн жилийн баяр наад­маас хойш л бөхчүүд 90 жилийн ойн бэлтгэлдээ орцгоосон. Бөхчүүд бүгд л сайн бэлдсэн. Тэдэн дундаас сайн барилдсандаа өөртөө баяр­лаад л байгаа.

-Үндэсний бөхөд шинэ үе гарч ирлээ. Энэ талаар таны бодлыг сонсъё. Ширүүхэн өр­сөлдөгчид гэвэл хэн хэнийг нэр­лэх вэ?

-Бүгдээр л сайн байгаа. Муу бөх гэж байхгүй болсон. Бүгдийнх нь бэлтгэл, сургуулилт сайн байна.

-Та барилдааны өмнө өөртөө хэр итгэлтэй байсан бэ. Наад­мын өглөө сэтгэл ямар байв. Өөрийгөө өндөр цолонд хүрнэ гэдгийг ямар нэгэн байдлаар мэдэрч байв уу?

-Би чинь одоо залуу хүүхэд биш. Арван жил улсын наадамд барилдлаа. Багш, дасгалжуулаг­чид маань зөвлөгөө өгч, барил­дахад бүгд л тусалж байсан. Түү­нээс биш би өөрийгөө тэд давна гэдгийг мэддэг үзмэрч биш, яаж мэдэхэв.

-Танд бөхийн эрдмийг хэн анхлан заав?

-Гуравдугаар ангидаа бөхийн секцэнд явж байгаад хэсэг зав­сарласан. Тэгээд 1997 онд Д.Цэнд-Аюуш заан бөхийн гарааг минь эхлүүлж Х.Мөнхбат аваргын сур­гуульд оруулж байсан.

-Таны удамд бөхчүүд байдаг уу?

-Өө, байлгүй яахав. Аав маань сумын заан, самбо бөхийн спортын мастер. Харин ээжийн маань талд улсын заан Баярсайхан байна. Ээжийн минь төрсөн дүү аймгийн арслан Эрдэнэбулган гэж нэг хүн байж байгаад бурхан болсон. Ийм л бөхийн удамтай хүн
байна даа.

-Танд түрүүлэх боломж хэр байсан бэ. Наадамчид таныг жаахан яарч барилдчихлаа гэж байсан?

-Улсын арслан гэдэг эрхэм хүндтэй цолыг энгэртээ зүүчихээд жаахан яарч сандраад барилд­чихсан. Тийм нэг муу тал байгаа. Гэхдээ С.Мөнхбат маань арай илүү хөдөлмөрлөж. С.Мөнхбатдаа энэ дашрамд аварга болсонд нь баяр хүргэе.

-Цолонд ханана гэдэг шүү дээ. Тэгээд яарчихсан юм биш биз
дээ?

-За даа, бараг тийм гэх үү дээ гэсээр гүйгээд явчихав.


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.163] 2024-07-26 18:29:06

ard tumen taltsuulah gesen yum shig haashaa muu eoriin yum tavidag sda nar ve

Ккк [139.5.219.151] 2024-07-20 17:45:44

Хэдээр начин хэдэн жил төрүүлсэн бай хар авгай минь

Зочин [103.57.92.225] 2024-07-19 12:59:46

yadaan, bichih yum oldohgui bn sda mini

Зочин [202.126.89.200] 2024-07-19 12:58:09

Hwhdyehkj2

Зочин [66.181.180.63] 2024-07-26 09:31:56

ЭНЭ ЯВДАГ ЖОРЛОНГИЙН ЗУРАГ СЭЛТИЙГ САЙТААС АРИЛГААЧЭЭ ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ БААСНЫ ХҮҮДИЙГ

Зочин [94.228.185.34] 2024-07-18 19:52:05

ali engersen medee bicheed baigaam uu?...ene setgyylch nar chini sendoromtoi bolchihoj dee!!!zailuul!!!!!!!!!!!!!!!!!!!!!!ebchin zaluu hegsin gej goloh bis dee!!!

Зочин [203.91.115.47] 2024-07-18 19:15:55

2011 оны архиваас гээд дээр бичээтэй л бна лээ

Zochin [202.126.89.194] 2024-07-18 15:07:24

Soliot chin shartsan bgaa yumuu

Зочин [202.21.109.13] 2024-07-18 13:19:56

Хэзээний юм эрээчээд байна Солиотой юм уу согтуу юм уу

Зочин [66.181.182.25] 2024-07-18 08:17:53

Тэнэг сда юу бичээд бгаан


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.