Монголын багийн тэмцээн байт харваагаар эхэлнэ

Aдмин / Спорт

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын XXXIII наадам нээлтээ хийхэд найман хоног үлдлээ.

Манай улс энэхүү тэмцээнд спортын есөн төрөлд 33 тамирчнаа илгээж байгаа юм. Шигшээ багууд эхнээсээ хилийн чанадыг зорьж, олимп хүртэлх бэлтгэлээ гадаадад базааж байна. “Парис 2024” наадмын нээлтийн өмнөх өдөр буюу долоодугаар сарын 25-ны өдөр байт харвааны тэмцээн эхэлнэ. Өөрөөр хэлбэл, ирэх долоо хоногийн пүрэв гарагт Олимпод оролцох Монголын баг тэмцээнээ эхлүүлнэ гэсэн үг.

Байт харвааны тэмцээн “Les Invalides”-т энэ сарын 25-ны өдөр урьдчилсан чансаа тогтоох харваагаар эхлэх бөгөөд наймдугаар сарын 4 хүртэл үргэлжилнэ.

Манай улсаас Азийн наадмын аварга Б.Отгонболд ганцаараа өрсөлдөх юм. Б.Отгонболдын хувьд долоодугаар сарын 25-нд урьдчилсан буюу шилдэг 64 харваачийн чансаа тогтоох харвааг хийж, долоодугаар сарын 29-нд хасагдах шатанд өрсөлдөх юм.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.178] 2024-07-18 15:05:30

Amjiltiin deediig hvsen erooe!

Zochin [122.201.25.99] 2024-07-18 14:31:26

Амжилт хүсэе!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.