Монголын эвслийн засаглал: Дэлхийн хямралын үеийн бэлэн байдал
МАН, АН, ХҮН намын удирдалгууд хамтарсан Засгийн газар байгуулах санамж бичигт гарын үсэг зурснаар өнөөдөр Монгол улсад нэгэн шинэ засаглал байгуулагдаж байна. Ес дэх удаагийн ээлжит УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан анхны хамгийн олон гишүүнтэй, олон намын төлөөлөлтэй, олон сайдтай гээд олон түүхэн үйл явдлаар дүүрэн хамтарсан Засгийн газрын анхны чуулган 23 цаг хуралдснаар бүтэц бүрэлдэхүүнээ тодорхойлж, гишүүдийн албан томилгоо хийгдэж дуусжээ.
Харин энэ данхайсан бүтэцтэй буюу 16 яам, 22 сайдтай Засгийн газар ирэх жилүүдэд улс ороноо эдийн засгийн хямралаас хэрхэн гаргах бол? Улс төрийн гурван намын урьд өмнө байгаагүй энэхүү түншлэл нь улс орны хөгжилд ямар өөрчлөлтыг авчирах бол...?
Тэгэхээр улс орныхоо эрх ашигийн төлөө намын бодлогоор биш Засгийн газрын бодлогоор хамтын хүчээ нэгтгэсэн хамтын бодлого шийдвэр, хамтын үүрэг хариуцлага нь Монгол Улсыг эдийн засгийн хямралаас бага ч болов гаргах болов уу.
Хамтарсан Засгийн газар нь, “Монгол улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй, хурдтай шийдвэрлэхийг” зорилго болгосон хэдий ч энэ нь зөвхөн дотоодын хөгжил, улс төрийн зохицуулалтын асуудал биш, өнөөгийн дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал, геополитикийн хурцадмал байдлын эсрэг стратегийн байр суурь хийгээд нарийн ширийн зүйлийг шийдвэрлэх чадавх чухал юм.
Их гүрнүүдийн ашиг сонирхлын хооронд эргэлдэж ирсэн баялаг түүхтэй Монгол Улс өнөөгийн дэлхийн эдийн засгийн уналт, болзошгүй дэлхийн том дайн мөргөлдөөнд бэлэн байдлаа бэхжүүлж, эвслийн засаглалын бүтэцээ ашиглаж, үүрэгээ хариуцлагтайгаар гүйцэтгэх нь олон талын ач холбогдолтой.
Монгол улсын хөгжилд, эхлээд улс төрийн тогтвортой байдалыг бий болгосноор эдийн засгийн өсөлт, хөгжилд чухал ач холбогдолтой хийгээд дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжтой. Зөвхөн уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг төрөлжүүлэж, улс орон, ард иргэдэдээ хэрэгтэй үйлдвэр байгуулж, аж үйлдвэрийг хөгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх боломжтой юм. Дэлхий дахины өнөөгийн геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн 3-р дайн үүсэх магадлал өндөр байгаа талаар олон улсын судлаачид хэлж сануулсаар байгаа. Тэгэхээр тус эвсэл нь Монгол улсын дипломат харилцааны чадавхийг хэрхэн нэмэгдүүлж, олон улсын харилцаа, дэлхийн хурцадмал байдалд улс орноо хамгаалахад бэлтгэл илүүдэхгүй биз ээ.
- Болзошгүй дайны үед Монгол Улсын бүрэн эрхт байдлыг хамгаалахын тулд цэргийн чадавхийг нэмэгдүүлэх, стратегийн холбоо тогтоох.
- Дэлхийн эдийн засгийн уналтыг даван туулахын тулд төрөлжүүлэх, инноваци хийх, тогтвортой үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засгийг бэхжүүлэх.
- Хямралын менежментийн цогц тогтолцоог боловсруулах хэрэгтэй.
Эцэст нь, хамтарсан Засгийн газар байгуулагдсан нь Монголын улс төрийн түүхэнд гарсан шинэ дэвшил, шинэчлэл юм. Дэлхийн улс төр, эдийн засгийн хямрал, геополитикийн хурцдмал эгзэгтэй хүнд хэцүү цаг үед тулгамдаж буй асуудлуудыг даван туулахад, үндэсний аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахад эв нэгдэл, стратегийн алсын хараа чухал болох нь зөрчилдөөнтэй байгаа улс орнуудаас харж болно.
Сэтгүүлч: Б.Алтантуул
ЭХ СУРВАЛЖ: SONIN.MN
Сэтгэгдэл
Сэтгүүлч огт юм боддоггүй хоосон толгойтой бололтой. [66.181.190.183] 2024-07-21 21:52:12
Дэлхийн хямралд тэгээд СӨРӨГ ХҮЧИНГҮЙ бэлддэг юм уу? Хямралын үед засаг буруутвал засгийг ХЭН шүүмжилж байх юм? Ард түмэн бидний дуу хоолой, шүүмжлэлийг ХЭН тэр засагт чинь хүргэх юм бэ? УИХ-д ганц Иргэний зориг нам л хэдүүлэхнээ “цор цор” гээд шүүмжилсэн болоод суух юм уу? Энэ хангалттай ЮМ УУ?
Хөгийн сэтгүүлч байна. Үндсэн хууль уншиж нүдлээгүй. [66.181.190.183] 2024-07-21 21:44:42
Өнөөгийн улсынхаа нэрийг дүрмийн алдаагүй бичиж чаддаггүй сэтгүүлч Алтантуулын нийтлэлийг уншаад ч яахав. Улсынхаа нэрийг бичиж чаддаггүй хүн бусад зүйлийг ч өөдтэй бичихгүй биз. Бас тэгээд улс төрийн сэдвээр юм бичих юм гэнээ. Хогийн зүйл л бичнэ ш дээ.
Хаха [202.9.40.215] 2024-07-19 11:40:18
Богд уулааа харчих битүү шавар овоохоонууд барьчихсан уул уурхаан басл дандаа хужаагууд авчихсан гээл байхад худлааа газар нутаг шороо гэж хуцах
Зочин [202.126.89.200] 2024-07-19 01:54:33
Худлаа хордоод манан үүснэ
Зочин [103.212.118.227] 2024-07-18 21:12:42
Дадлага хийж байгаа оюутан бичсэн үү 5 настай хүүхдэд мантгар том толгойтой бүдүүн эрийн бүрх малгай өмсгөсөнтэй адил байна.
Зочин [66.181.191.221] 2024-07-18 13:09:24
Дайнд бэлдэх хэрэгтэй. Монголын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар улс байх эсэх зөвхөн цэргийн хүчинд оршино.
Зочин [103.57.94.84] 2024-07-20 15:02:32
Монгол бол дайнд ялж чаддаг гентэй улс тул бусдаас ялгаатай.
Зочин [202.55.191.194] 2024-07-18 13:22:56
хха дайнд юугаараа бэлдэх вэ эдийн засгийн ямар чадамжгүй