Снукер бильярдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно

Aдмин / Спорт

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан.

Үүнтэй холбогдуулан энэ жил спортын салбараар дамжуулан тив, дэлхийн чанартай хэд хэдэн тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахаар болсон. 2024 он гарснаас хойш Мөсний загасчлалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Бодибилдинг, фитнесийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Жюү жицүгийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан.

Тэгвэл энэ сарын 22-28-нд чөлөөт нисэх загварын Ази-Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах гэж байна. Түүнчлэн наймдугаар сарын 6-11-нд Олон улсын хүүхдийн спортын X наадам манай улсад болно. Мөн есдүгээр сарын 13-15-нд аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, 16-28-нд снукер бильярдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, түүнчлэн кураш бөхийн өсвөр, залуучууд, ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэлээ хангажээ.

Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жил пауэрлифтинг, жюү жицү, хоккей, гимнастик, модон барилдаан, ширээний теннис, жүдо бөхийн олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулахад 129 орны 1563 тамирчин, 229 дасгалжуулагч, 95 шүүгч, 211 албан төлөөлөгч, 340 туслах ажилтан, 1577 хөгжөөн дэмжигч хамрагджээ. Эндээс Монгол Улсын эдийн засагт шууд болон шууд бусаар оруулсан орлогод үндэсний авиа компанид 4.9, зочид буудал, ресторанд 5.7, худалдаа үйлчилгээнд 3.2, нийт 14 тэрбум төгрөгийн орлого оруулсан байна.


Сэтгэгдэл

Зочин [59.153.113.116] 2024-07-21 10:21:56

Маш сайн

Зочин [202.131.228.82] 2024-07-18 12:56:43

Mash sain bna.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.