Японы гимнастикийн багийн ахлагч тамхи татсан зөрчлийн улмаас Францаас буцах магадлалтай болжээ
Японы эмэгтэйчүүдийн уран сайхны гимнастикийн багийн 19 настай ахлагч Шоко Мията тамхи татсан зөрчлийн улмаас Парисын Зуны олимпын наадамд оролцож чадахгүй болсон байж болзошгүй талаар эх сурвалжууд Пүрэв гарагт мэдээлжээ.
Японы Гимнастикийн Холбоо одоо уг асуудлыг шалгаж байгаа ба Монако дахь бэлтгэлийн баазаас Миятаг буцаах магадлалтай болсон гэнэ.
Лхагва гарагийн бэлтгэлд Мията оролцоогүй байна. Түүнийг “тодорхой шалтгаан”-ы улмаас бэлтгэлд оролцоогүйг Японы Гимнастикийн Холбооны албаны хүн сэтгүүлчдэд тайлбарлажээ.
Хэрвээ Мията тэмцээнд оролцож чадахгүй бол 1964 оны Токиогийн Зуны олимпын наадмаас хойш анх удаа багийн төрөлд медаль авахыг зорьж буй Японы гимнастикчдад том цохилт болох юм.
Тэрбээр 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцохдоо тэнцвэрийн төрөлд хүрэл медаль хүртэж, олон төрөлд наймдугаар байр эзэлж байв.
Киото мужийн уугуул Мията энэ оны дөрөвдүгээр сард анхныхаа улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, тавдугаар сард гурав дахь удаагаа дараалан NHK цомыг хүртэн Парисын олимпын наадамд оролцох эрхээ авсан юм.
Эх сурвалж: Kyodo News
IKON.MN
Сэтгэгдэл
Зч [59.153.113.118] 2024-08-08 19:28:47
Манай монголд тамхи татсан хүн бол нэр хүндтэй нөлөөтэй мундаг хүнд тооцогдно. Бараг шагнуулах дайны юм болноо
Зочин [103.57.95.177] 2024-07-19 16:20:33
Хамар францууд галзуурах гэж. Хар тамхи л биш бол ямар хамаатай
Хар тамхичин юм уу? [66.181.160.40] 2024-07-19 10:31:00
Хар тамхи татсан юм уу? Онгоцонд тамхи татаад байсан юм болов уу? Тамхи татаж болохгүй унтлагын өрөөнд тамхилаад байсан юм уу? Тамхи буюу хар тамхи татахад бусад тамирчдыг уриалаад байсан юм уу? Кх!