ОХУ-д айлчилсан Умард Солонгосын албаны хүн усан санд живжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

ОХУ-д ажлын айлчлалаар ирсэн Умард Солонгосын албаны хүн усан санд живж амиа алдсан талаар Оросын хэвлэлүүд мэдээлжээ.

Тухайлбал айлчлалын бүрэлдэхүүнд багтсан төлөөлөгчдийн нэг Ким Гюм Чул долдугаар сарын 11-ний өдөр Москва хотоос баруун хойд зүгт 37 км зайтай оршдог Зеленоград хотын нийтийн усан санд сэлж байгаад живсэн тухай Оросын хуулийн байгууллагуудын эх сурвалжтай ойр ажилладаг Baza сайт мэдээлсэн байна.

Умард Солонгосын төлөөлөгчид долдугаар сарын найманд Москвад айлчилж, хоёр улсын батлан хамгаалах салбарын эхний хамтын ажиллагааны талаар хэлэлцэх гэж байгааг Пёняны төв хэвлэл энэ сарын эхээр мэдээлж байжээ.

Төлөөлөгчдийг Ким Ил Суны нэрэмжит цэргийн академийн захирал Ким Гюм Чул ахалж буйг бас мэдээлсэн юм.

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун уг сургуульд суралцсан гэдэг.

Москва дахь БНАСАУ-ын элчин сайдын яам, Москва хотын цагдаагийн газрын аль нь ч Ким Гюм Чулын үхлийн талаар мэдээлэл өгөхгүй байна.

Элчин сайдын яамны байранд байрлаж байсан Ким Гюм Чул сэрүүцэх зорилгоор орчуулагчийн хамт усан санд очсон тухай Baza мэдээлжээ.

Кимийг сэлж байгаад сураггүй болсны дараа орчуулагч цагдаагийн байгууллагад мэдээлсэн ч цогцсыг нь маргааш өдөр олсон байна.

Эх сурвалжууд түүнийг 64 настай байсныг баталжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар өнгөрсөн сард батлан хамгаалахад харилцан туслалцах хамтын ажиллагааны гэрээг Пёнян хотод байгуулсан юм.

Гэрээ байгуулагдсаны дараах анхны хамтын ажиллагааг эхлүүлэхээр Ким Гюм Чулын баг Москвад айлчилж байжээ.

Эх сурвалж: Reuters

IKON.MN


Сэтгэгдэл

Зочин [66.181.178.249] 2024-07-19 13:37:31

S avna 99997605

Зочин [118.33.61.98] 2024-07-19 12:47:03

оросууд хүн алах дуртай

Зочин [202.9.41.18] 2024-07-19 12:31:11

Бүдүүн со, пагдгар алуурчин 2 ийн тохиролцсон хүн амины хэрэг үү?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.