Намар шатахуунтай, өвөл цахилгаантай байхын тулд Засгийн газар ажлаа шуурхайлах ёстой
Улс төрийн хүрээний бялуу хуваалт, бал сар үргэлжилж байна. УИХ, Засгийн газрын бүтэц гарсны дараагаар яамд тамгын газруудын алба хэлтэст халаа сэлгээ ид хийгдэж байна. Харин эрх алба нь нэгэнт тодорхой болчихсон сайд, гишүүд тал тал тийшээ баяр наадам, аялал зугаалга гээд явж байх шиг байна. Одоо бүгдээрээ ажилдаа орцгоох ёстой. Алба ажлыг дагасан асуудал Монголд их бий.
Наанадаж манай улс цахилгаанаар ч, шатахуунаар ч Оросоос хараат. Гэтэл хойд хөршийн дайн улам бүдүүлэгжиж, эдийн засаг нь суларч байна. Хуучны цаг шиг Орос ах гэж гүйж байгаад юм салгадаг цаг алсарч байна.
Ер нь ч тэгээд хэдий хүртэл бид бусдын гарыг харж суух вэ. Зун бүр тэмдэглэдэг тэр ч аймгийн, энэ ч сумын тэгш ой гэдэг шиг Монголын толгойн өвчин болчихоод байгаа асуудлуудын нэгийг нь ч болтугай шийдчихээд улсаараа баярлаж суухсан. Ийм хүсэл тэмүүлэл, дайчин чанар хамтарсан Засгийн газар, шинэ сайд нар, улстөрчдөд хэрэгтэй. Тиймээс ийм цаг үед яамдууд ажлаа даруйхан эхэлж шуурхайлах хэрэгтэй байна. Тэр дундаа тог, шатахуун хариуцсан яамдууд.
Учир нь арваннэгдүгээр сарын сүүлчээр Монголд өвлийн хүйтэн ид тачигнаж эхэлдэг. Үүнээс өмнө олонх болсон МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан 90 мВт-ын Эрдэнэбүрэнгийн цахилган станц, 300 мВт-ын Бөөрөлжүүтийн, Багануур, Тавантолгой, Шивээ-Овоогийн цахилгаан станцууд, ДЦС-IV-ийн өргөтгөлийг барьж ашиглалтад оруулах мэдээж боломжгүй. Харин цахилгаан хуримтлалуурын үйлдвэрүүдийг энэ гурван сард барих боломжтой. Хэрвээ цахилгаан хуримтлалуурын буюу батерей хуримтлалуурын байгууламжуудыг олноор барьчихвал шөнө Орос руу явуулдаг тогоо хуримтлуулахаас гадна сэргээгдэх эрчим хүчнээс цэнэг хуримтлуулах боломжтой.
Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг 150 мВт-ыг яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй байна. Уг нь энэ 10 дугаар сард ашиглалтад орно хэмээн албаныхан мэдэгдэж байсан ч хугацаандаа ашиглалтад орох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Ямартаа ч энэ жилд багтаж ашиглалтад орно гэх. Ер нь энэ чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хувийн хэвшлийг төрөөс онцгойлон анхаарч дэмжиж, урамшуулах хэрэгтэй. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан П.Цэрэнпунцаг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 18 мВт-ын цахилгаан станц барьж буй. Хэрвээ уг станц ашиглалтад орчихвол Завхан төдийгүй Хөвсгөл, Говь-Алтай аймагт цахилгаан нийлүүлэх боломжтой. Тиймээс хэзээ мөдгүй гал алдах эрсдэлтэй эрчим хүчний салбарт зориг гарган эхлүүлсэн хувийн хэвшлийн төслүүдийг дэмжих ёстой.
Хоёр ч удаа улиран ажиллаж байгаа Эрчим хүчийн сайд Б.Чойжилсүрэнг ажлаа мэдэж байгаа гэж найдаж байна. Хамгийн гол нь үзэл сурталд баригдалгүй, нам харгалзахгүй хувийн хэвшлийг дэмжиж, салбарын ажлаа шуурхайлах хэрэгтэй. Танай намын мөрийн хөтөлбөрт туссан эрчим хүчний дээрх олон төслийн хэрэгжилтийг монголчууд танаас нэхнэ. Тэр үед өнөөх аргацаасан үгээ хэлээд дахиад толгойгоо маажаад зогсож болохгүй биз дээ.
Мөн цахилгааны үнийг зоригтой чөлөөлөх эр зоригийг одоо гаргах хэрэгтэй. Аль юм болгон “болгоно доо” хэмээн аргацаах вэ. МАН-ынхан сүүлийн найман жилийн турш цахилгааны үнийг чөлөөлнө гэж ярьсан. Даанч эр зориггүй байдлаасаа болоод ажил хэрэг болгосонгүй. Үүний үр дүнд XXI зуунд монголчууд үе үе тоггүй болчихоод сууж буй. Тиймээс дулаан байгаа дээр нь одоо цахилгааны үнийг чөлөөлөх хэрэгтэй.
Эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд төр хувийн хэвшлийн эхлүүлсэн төсөл хөтөлбөрүүд үргэлжилж байгаа. Харин шатахууны хараат байдлаас гарахын тулд эхлүүлсэн ч жил жилээр хойшилж байгаа “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ээс өөр төсөл бидэнд байхгүй.
Иймээс шатахуун бол манай улсын хувьд нэн эмзэг асуудал. Бид шатахуунаар мөн л Оросоос хараат. Тиймээс хоёрдогч, гуравдагч хөршөөс шатахуун импортолдог болмоор байна гэж мөн ч их бичсэн дээ. Гарц хайсан олон ч нийтлэл, ярилцлага нийтэлж байлаа. Бусад орноос импортолж болох ч тээвэрлэлтийн зардал нэмэгдэнэ хэмээн албаныхан ер халгаадаггүй юм. Ер нь тээвэрлэлтийн зардал нэмэгддэггүй бараа бүтээгдэхүүн гэж хаа байх вэ дээ.
Наадмын дараа намар гэдэг. Намрын ургац хураалт, өвлийн зуд турханаар шатахуунгүй болчих вий, Ц.Туваан сайд аа. Өнгөрөгч өвөл манай улс энэ зовлонг амссан шүү. Өөр үзэл баримтлал, өөр бодлого хөтөлбөртэй улс төрийн хүчний гишүүн олон жилийн дараа энэ салбарыг удирдахаар болж байгаа учраас энэ чиглэлд олон нийт ихээхэн хүлээлттэй байгаа.
Тиймээс болох бүтэхгүй шалтаг тоочихын оронд ажиллах хэрэгтэй.
Үнэн хэрэгтээ, Орост валют хэрэгтэй учраас зах зээлийн ханшаас өндөр үнээр манайд шатахуун өгч байх шиг байна. Хуучин шигээ гуйдаг байсан бол дайн эхэлснээс хойш Монгол шатахуунгүй болоод гурван жил болох байсан биз. Тиймээс энэ бүхнийг бодож гурав дахь, дөрөв дэх орнуудаас нефть оруулж ирэх хэрэгтэй.
Хамтарсан Засгийн газар Монголын толгойны өвчин болсон асуудлуудыг шийдэхийн тулд аль ч салбарт ерөөсөө л либералчлалыг түчээлэх хэрэгтэй. Хэн дуртай нь шатахуун импортолдог, хэн дуртай нь нефть нэрдэг болмоор байна.
Үүнээс гадна амлаж аваад ард нь гарчихаж чаддаггүй өчнөөн асуудал хүлээгдэж байна. Нөгөө л түгжрэл, утаа… гэхчлэнгээр.
Ойрын хугацаанд хийх боломжтой, намуудын мөрийн хөтөлбөрт туссан НДШ-ийн шимтгэлийг бууруулах амлалтыг хариуцсан сайд нь хэрэгжүүлмээр байна. Тиймээс Засгийн газрын гишүүд аймаг сумдын ой дамжиж, хойморт залрахаа болиод одоо ажлаа хийх ёстой.
Р.ХИШИГЖАРГАЛ
эх сурвалж: өдрийн сонин
Сэтгэгдэл
Частный маркетолог [149.34.245.204] 2024-07-29 02:06:17
Добрый день! Я частный интернет-маркетолог. Ведущий специалист Яндекс.Директ. Занимаюсь настройкой и оптимизацией рекламных каналов. Возможно буду полезен вам. С кейсами можно ознакомится здесь: https://teletype.in/@kolomiets_anton/portfolio Отзывы на официальной платформе Яндекс: https://direct.yandex.ru/dna/freelancers/pixel-grant "Хочу обсудить проект! Как с вами связаться?" - просто напишите в ТГ https://t.me/ChakaLakaru WhatsApp: https://l.clck.bar/70dec8 или позвоните по номеру +7 995 300 9515
CONFIDENCE FINANCE [149.34.245.203] 2024-07-28 17:02:51
Нужны деньги!? Поможем получить кредит даже с плохой кредитной историей. На самых выгодных условиях. +7 (495) 968-34-58
Зочин [66.181.160.30] 2024-07-27 20:30:09
Өнгөрсөн намар хадлан тэжээлийн ид үед энэ засаг арчаагаа алдаж түлш шатахуунаар тасалдуулж алсан санаж байна уу, уламаар нэмж цас их ороод түлш гүй өвөс тэжээлгүй хаашаа ч явж чадахгүй боогдоод төмөр зуд болсон их ч мал үхсэн. Өнөө Хүрэлсүхийн нефний үйлдвэр энэ тэр гээж шаагаад Энэтхэгүүдтэй бөөн юм болоод байсан алив ээ? 4-5 жил боллоо сураггүй ээ.
Не могу до вас дозвониться 89615642621 Сергей [146.70.111.138] 2024-07-27 09:08:59
Не могу до вас дозвониться 89615642621 Сергей
Thank you for registering. Contact us again http://medee.mn Okeygorandom gyx952777 [91.121.91.91] 2024-07-27 08:22:53
Thank you for registering. Contact us again http://medee.mn Okeygorandom tmb8705080
Зочин [82.144.201.2] 2024-07-25 12:57:16
Баяр наадам дуусаагүй, мөн бялуугаа хувааж дуусаагүй бхад юу яриад бгаамб, хүлээж өай, ямар тэвчээргүй юмб...кккк Кккк
Зочин [66.181.189.133] 2024-07-24 23:23:43
Монгол улс эх газрын гүнд түгжигдсэн байрлалд байна. Яаж зүтгээд гадаад далайгаар нефть авах гэсэн орос, хятадын дундуур тээвэрлэх тул бүтэхгүй. Оросынхоо нефтийг гуйхаас өөр замгүй.