Төрийн өмчийн их сургуулиудын хичээлийн 20% орчмыг англи хэлээр заадаг болно
Боловсролын яам салбартаа хэрэгжүүлэх бодлогын тоймыг хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах дараах асуудлуудыг танилцуулах түвшинд бэлтгэхээр болжээ. Тодруулбал
- Элсэлтийн Шалгалтын үр дүнгээр их, дээд сургуульд элсэх босго оноог үе шаттай нэмэгдүүлэх
- Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд үндэслэн төрийн өмчийн их, дээд сургуульд зарим мэргэжлийн квотыг бодлогоор нэмэгдүүлэх
- Төрийн өмчийн их сургуулиудад сургалтын 20% орчмыг англи хэлээр оруулахыг зорьж ажиллах
- Төрийн өмчийн их, дээд сургуулийн академик үйл ажиллагааг бие даалгаж, төгөлдөржүүлэхэд бодлогоор дэмжих
- Боловсролын Зээлийн Сангийн/БЗС/ сонгон шалгаруулалтыг бүрэн цахимжуулж, хүнээс үл хамааран ажиллах журмыг шинэчлэх
- Ахлах сургуулийг төрөлжүүлэн хөгжүүлэх
- Сурах бичгийн агуулга, сургалтын хөтөлбөр шинэчлэл дээр салбарын шүүмж, зөвлөмж тал дээр идэвхтэй ажилладаг мэргэжилтнүүдийг орж ажиллах боломжийг нээж өгөх
- Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх замаар хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих (одоо өдрийн 3,000₮), тус нэмэгдүүлэх дүнг эцэг, эхчүүд хуваалцдаг болох хуулийн заалтыг хэрэгжүүлэх
- Багш, сургалтын ажилтнуудыг хамран сургах тойрогт сэлгэн ажиллуулах
- Багшийн цалин, гүйцэтгэлийн үнэлгээнд багш өөрөө оролцдог системийг нэвтрүүлэх
"Боловсролын яаманд ирсэн болон сайдын цохсон бичгүүдийн хариуг маш богино хугацаанд өгч байх, ажлын хурдаа эрс нэмэгдүүлж, хамтын үр дүнг сайжруулахад анхаарч ажиллана" гэв.
ЭХ СУРВАЛЖ: IKON.MN
Сэтгэгдэл
Багш [66.181.190.220] 2024-07-24 08:00:28
Тэр сэлгээг урд нь хийгээд ямар ч үр дүн гараагүй шүү. Дэд бүтэц байр орон сууцаар хангачихсан улс л хийдэг ажил. Сургуульд ажилладаг хэдэн багш ажилтнуудын ар амьдрал ажилдаа ойр тулдаа болж байдаг гэхэд хилсдэхгүй манай улсын нөхцөлд болиорой та нар.
Urna [66.181.190.65] 2024-07-23 16:27:13
Монгол хэлээ эхэлж сайн сурмаар байна зөв сайн бичдэг уншдаг байхад дараагийн хэл асуудалгүй ер нь хэлгүй байсан ч муу муухай юм биш боловсролгүй ч биш харинч монгол хэл өөрөө соёл боловсрол юм.
Зочин [66.181.189.133] 2024-07-23 13:21:23
Шаа шаа, Монгол хүнд монгол генд тохирсон хэл бол Монгол хэл. Гадаад хэлээ гэртээ бие дааж сур. Хүний амьдралыг ген, орчин хоёр 90 % шийддэг гэсэн шинжлэх ухааны судалгаа гарсан. Гэтэл монгол гентэй хүүхдүүдэд хаа хамаагүй орчин байхгүй англи хэлээр зааж болохгүй.
Зочин [202.126.91.247] 2024-07-23 11:13:55
zov
Дээр үеийн туршлага санаанд орчхлоо. Англи хэл ээ гэж. [66.181.160.5] 2024-07-23 10:48:27
1982-83 оны үед улс Төрийн товчооны гишүүн, хуульч Жалан-Аажав буруутаад МУИС болон бусад их сургулиудад түүний бичсэн бүх номыг үзэж болохгүй гээд хуулийн ихэнх хичээлийг ОРОС хэлээр оруулж, семинарыг ОРОС хэлээр явуулж, их сургуулийн номын санд баахан ОРОС сурах бичиг Эрхүүгээс авчирч, зарим хичээл дээр ОРОС багш нарыг ирүүлж хичээл заалгадаг байсан. ГОЁ ЮМ БОЛСОНДОО. Оросоор ярьдаггүй ахмад монгол багш нар ОРОСООР хичээл зааж, ОРОСООР нэг их ярьдаггүй оюутнууд ОРОСООР семинарт орж, асуулт тавьж, хариулт өгч, шалгалт өгөх гэж ИХ ХЭЦҮҮ болсон. Тэгээд л Жалан-Аажав гуайн сурах бичгүүдийг "нууцаар" ширээн доогуур уншиж хулаад л байсан. Сүүлдээ шалгалт авах үед эргээд МОНГОЛ хэлээр авч байсан. Одоо АНГЛИ хэлээр орох хичээлүүд нэг тиймэрхүү болчих вий дээ.