ОЛИМПЫН НААДАМД БАРИЛДАХ ЖҮДОЧДЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ.

Aдмин / Спорт

Зуны спортын XXXIII наадмын жүдо бөхийн төрөлд өрсөлдөх манай баг тамирчдын түрүүч Парист очжээ.

Жүдо бөхийн тэмцээний сугалааны үйл ажиллагаа энэ сарын 25-ны өдрийн 20:00 цагт эхэлнэ. Харин барилдаан 27-ны 16:00, финалын тэмцээн 22:00 цагт эхлэх юм. Хуваарийг танилцуулъя.

Долоодугаар сарын 27

Эмэгтэйчүүдийн 48, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн барилдаан болно. Уг жинд дэлхийн аварга Б.Баасанхүү, дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд нар барилдана

Долоодугаар сарын 28

Эмэгтэйчүүдийн 52, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн барилдаантай. Уг жинд олон улсын хэмжээний мастер Л.Сосорбарам, гавьяат тамирчин Ё.Басхүү нар зодоглоно.

Долоодугаар сарын 29

Эмэгтэйчүүдийн 57, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн барилдаантай. Манай улсаас Гавьяат тамирчин Л.Энхрийлэн, олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр өрсөлдөнө.

Долоодугаар сарын 30

Эмэгтэйчүүдийн 63, эрэгтэйчүүдийн 81 кг-ын жингийн барилдаантай. Дээрх жингүүдэд манай улсаас тамирчин байхгүй.

Долоодугаар сарын 31

Эмэгтэйчүүдийн 70, эрэгтэйчүүдийн 90 кг-ын жингийн барилдаантай. Дээрх жингүүдэд манай улсаас тамирчин байхгүй.

Наймдугаар сарын 1

Эмэгтэйчүүдийн -78, эрэгтэйчүүдийн -100 кг-ын жингийн барилдаантай. Манай улсаас олон улсын хэмжээний мастер Б.Гончигсүрэн, О.Хүслэн нар зодоглоно.

Наймдугаар сарын 2

Эмэгтэйчүүдийн +78, эрэгтэйчүүдийн +100 кг-ын жингийн барилдаантай. Манай улсаас олон улсын хэмжээний мастер О.Цэцэнцэнгэл, А.Адъяасүрэн нар барилдана.

Наймдугаар сарын 3

Холимог багийн барилдаантай.

Жич: Францын жүдо бөхийн холбооноос жүдо бөхийн тэмцээний тасалбар авч чадаагүй үзэгчдэд зориулан тусгайлан бэлдсэн fan zone бүсэд бөөнөөрөө үзэх боломж олгожээ. Өглөө 09:00 цагаас шөнийн 02:00 цаг хүртэл халуун, хүйтэн уух зүйлс, хоолтой юм байна. Нэвтрэх такс таван евро аж.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл

Бүжинлхам Жанцангийн [66.181.160.52] 2024-07-25 20:38:51

Би 5 алт, 4 мөнгө таамаглаад байгаа шүү.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.