Иргэдийн нэрийн дансанд 100 тэрбум гаруй төгрөг төвлөрчээ

Aдмин / Эдийн засаг

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны эхнээс хэрэгжиж байна. Үүний дагуу манай улс тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж, даатгуулагч өөрийн бодит хуримтлалаас орон сууц, боловсрол, эрүүл мэнддээ зарцуулах боломж бүрдсэн юм.



Оны эхний таван сарын байдлаар 700 мянга орчим даатгуулагч 100.7 тэрбум төгрөгийн бодит хуримтлалтай болсон талаар НДЕГ-ын дарга Л.Мөнхзул мэдээллээ. Түүний хэлснээр нэг даатгуулагчид дунджаар 300 мянган төгрөг хуримтлагдаад байна. Оны эцэст дээрх мөнгөн дүн хоёр дахин үржигдэнэ гэв. Энэхүү бодит мөнгөн хуримтлал нь хөрөнгө оруулалт, эдийн засгийн өгөөжөөр цаашид өсөөд явна гэдгийг онцлов.








Энэ талаар мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ, цаашид Нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилт, тэтгэврийн шинэчлэл, цахим үйлчилгээнд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.

НДЕГ нь 60.000 ажил олгогч, 1.3 сая даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулдаг. Сар бүрийн 1-ний өдөр 500,000 тэтгэвэр авагчдад тэтгэвэр, жилдээ 300,000 даатгуулагчид тэтгэмж олгож байна.







Нийгмийн даатгалын байгууллагаас энэ оныг Нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх жил хэмээн зарлаад байна.


Тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцооны талаар Нийгмийн даатгалын хуульд, Тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 1960 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн даатгуулагч тэтгэврийн даатгалын нэрийн данс /цаашид "нэрийн данс" гэх/-тай байна хэмээн заагаад байгаа юм. Нийгмийн даатгалын байгууллага даатгуулагч бүрд нэрийн данс нээж, даатгуулагчийн нэрийн дансанд дараах орлогыг бүртгэх юм. Үүнд:

Даатгуулагчийн нэрийн дансны эхний үлдэгдэл,
даатгуулагчийн төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэл,
ажил олгогчийн төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэл,
нийгмийн даатгалын сангаас төлсөн шимтгэл,
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төлсөн шимтгэл,
төрөөс төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэл,
нэрийн дансанд бүртгэсэн орлогод тооцсон хүү,
нэрийн дансны мөнгөжүүлсэн орлогын хөрөнгө оруулалтын өгөөж зэрэг орж байна.
Нэрийн дансыг мөнгөжүүлж эхэлснээр оны эхний 5 сарын байпдлаар 100 орчим тэрбум төгрөг төвлөрчээ.


Нэмж мэдээлэхэд, 2024 оны эхний хагаст Нийгмийн датагалын сан (НДС)-гийн орлого 2668.9 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 751.6 тэрбум төгрөгөөр буюу 39.2 хувиар өссөн дүнтэй байгаа талаар ҮСХ мэдээллээ. НДС-гийн орлого өсөхөд:

Тэтгэврийн даатгалын сангийн орлого 714.8 тэрбум төгрөгөөр буюу 44 хувиар,
Ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 26.4 тэрбум төгрөгөөр буюу 72.8 хувиар тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
ЭХ СУРВАЛЖ: IKON.MN


Сэтгэгдэл

Oyun [103.71.101.111] 2024-07-29 10:01:07

НӨТ ийн буцаан олголт 20 нд өгөнө гээд байсан яасан бэ?. Таг мартчихсан юм байхдаа. Мэдэж байгаа хүн байна уу?

Зочин [202.126.90.203] 2024-07-24 19:40:53

Тэтгэврийн зөрүүд зарцуул

Зочин [202.179.3.131] 2024-07-24 16:40:49

мӨНГӨНИЙ ХАНШНЫ УНАЛТ ИНФЛЯЦИ, ТЭТГЭВЭРИЙН ЗӨРҮҮНДЭЭ ЗАРЦУУЛ

Зочин [202.131.225.197] 2024-07-25 15:59:27

av2


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.