Орон нутгийн чиглэлийн зорчигч тээврийн бүх автобус “Драгон” авто буудлаас хөдөлнө
Өнөөдөр буюу долдугаар сарын 29-ний өдөр “Номин” авто буудлын өмнөх зам засварын ажил хийгдэж дуусаагүй байгаа тул Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд гарах зорчигч тээврийн бүх автобус Драгон авто буудлаас хөдлөх зохицуулалт хийхээр болсон.
Тодруулбал,
- Архангай 14:00, 19:00 цаг
- Баянхонгор 14:00, 20:00 цаг
- Баян-Өлгий 13:00 цаг
- Говь-Алтай 15:00, 18:00 цаг
- Завхан 16:00, 18:00 цаг
- Өвөрхангай 14:00, 18:00 цаг
- Увс 15:00, 17:00 цаг
- Ховд 13:00, 16:00 цагийн автобуснууд хуучин Драгоноос явна.
Иймд иргэд, зорчигч та бүхэн замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг тооцоолон цагийн зөв зохицуулалт хийнэ үү.
Сэтгэгдэл
санаа [103.57.95.89] 2024-07-30 00:49:25
Зүүн аймгийн автобус Драгоноос явах юм уу?
Зочин [66.181.160.110] 2024-07-30 13:04:13
Zuvkhun baruun chigleld garakh hudulguun gej oilgoson. Busad ni khamaagui baikh oo
Irgen [202.9.40.28] 2024-07-29 15:25:01
Songuuluas emne Nymbaatar haa haagui orliod ene zam neene.ene gazriig cheleel.hashaa buulga geed bsan.Negee 1r horoolol ruu Yarmagaas tavisan guur yasan.Dandaa moligduulj bdg ard tumen uom.Odoo jiliin 4 uliral tugjeetei.tgd hicheel surguuli orohoor dugaariin hygaarlalt gd hunii erhiig boogduulna.Eedgui ajlaa medehgui NAMchinguud.