Хятадын шинэ эрин үеийн эрчимтэй өөрчлөлт шинэчлэлийн явц дахь дэлхийн боломж” хэлэлцүүлэг болов
7-р сарын 30-нд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд “Хятадын шинэ эрин үеийн эрчимтэй өөрчлөлт шинэчлэлийн явц дахь дэлхийн боломж” хэлэлцүүлэг болов.
Хятадын Коммунист намын 20 дахь сонгуулийн Төв хорооны 3-р бүгд хуралдаан 7-р сарын 15-18-ны өдрүүдэд Бээжин хотод болж, “Хятадын Коммунист Намын Төв Хорооны өөрчлөлт шинэчлэлийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлэх, Хятад маягийн шинэчлэлийг ахиулах тухай шийдвэр”-г баталсантай холбоотойгоор уг хэлэлцүүлгийг Хятадын төв радио телевиз олон улсад зохион байгуулж буй агаад Улаанбаатар дахь хэлэлцүүлгийг БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Хятадын төв радио телевизийн Улаанбаатар дахь студио хамтран зохион байгуулжээ.
Хэлэлцүүлгийн эхэнд "China Media Group"-ийн Ерөнхий захирал Шэнь Хайшюн видео мэндчилгээ дэвшүүлж, "Хятад маягийн орчин үеийн шинэчлэл бол Хятадын өөрчлөлт шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлэх гол сэдэв бөгөөд тасралтгүй урагшлан ахиулж, өргөн ирээдүйг нээх болно.
China Media Group Хятадын орчин үеийн шинэчлэлийг дэлхий дахинаа таниулах үүрэг хүлээж, Хятад улс ба дэлхий дахины солилцооны гүүр, яриа хэлэлцээ өрнүүлэх гүүр, туршлага суралцах гүүр болж, дэлхийн соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцахыг дэмжин ажиллагыны тавцанг бий болгон өгч , та бүхэнтэй хамтдаа хөгжин цэцэглэсэн дэлхийн орчин үеийн байгуулалтад бодит хувь нэмэр оруулахад бэлэн байна" гэв.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Ван Хунтао,Монгол улсын ахмад дипломатч, олон улсын харилцааны судлаач, проффессор Д.Баярхүү Монгол улсын Хятадын түүх соёл судлалын нийгэмлэгийн тэргүүн, Хятад судлаач, доктор Х.Баатархүү , “Нэг бүс нэг зам” хамтын хөгжил судалгааны төвийн тэргүүн, Хятад судлаач Т.Чулуун-Эрдэнэ, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан, олон улсын асуудал эдийн засгийн судлаач Ч.Сумъяа нар Хятадын шинэ эрин үеийн өөрчлөлт шинэчлэл гэх сэдвийн хүрээнд илтгэл тавьж, Хятадын энэхүү өөрчлөлт шинэчлэл нь Монгол Хятадын харилцаа, хамтын ажиллагааны цаашдын хөгжил, “Бүс ба зам “ төсөл дэх Монгол улсын оролцооны талаар санал бодлоо хуваалцлаа
Сэтгэгдэл
sjklcbnhsk [5.255.99.5] 2024-11-09 22:19:04
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
kfjmvryqqe [5.255.99.5] 2024-11-09 22:19:03
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?