АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен маргааш Монголд айлчилна

Aдмин / Улстөр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен маргааш буюу наймдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын өдөр:

12:00 цагт. ГХЯ-д хүрэлцэн ирж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

13:30 цагт. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар хэвлэлд мэдээлэл хийх аж.

Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхах аж. Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар албан ёсны хэлэлцээ хийх юм байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсад 8 жилийн дараа хэрэгжүүлэх энэ айлчлал нь хоёр улсын стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бататган бэхжүүлэх юм. Мөн саяхан зохион байгуулсан иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний үеэр ярьж тохиролцсон хамтын ажиллагааны асуудлыг үргэлжлүүлэн бодит үр дүнд хүргэхэд чухал ач холбогдолтойг Гадаад харилцааны яамнаас мэдээлжээ.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

fmbmbkkgao [45.138.16.76] 2024-10-28 22:07:18

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

pukiapexfa [45.138.16.76] 2024-10-28 22:07:16

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

Зочин [209.38.96.96] 2024-08-01 07:27:33

Хогноос хог л үлдэнэ !

Erka [66.181.186.226] 2024-07-31 18:49:32

Ene hogoor yadag um orosuud ustgah baihaa

Хэрэгтэй баагий юу? [103.57.93.127] 2024-07-31 18:02:11

4 сарын дарах огцорно. Гэхдээ цаасан дээр буусан тохиролцоо нь бидэнд хэрэгтэй байх болов уу? Көөркийс.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.