Боловсролын салбар дахь цаасны хэрэглээг бууруулах зэрэг чиглэл өгчээ.

Aдмин / Боловсрол

Боловсролын сайдын шуурхай өнгөрсөн Даваа гарагт хуралджээ. Энэ үеэр холбогдох байгууллагуудаас хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцыг сонссон байна.

Энэ хичээлийн жилд 4,200 орчим багш дутахаар байгаа аж. Иймд Боловсролын сайд дараах үүрэг, чиглэлийг өгчээ.

Үүнд:

  • Багшийн хомсдолыг шийдэх үүднээс гадаад дотоодын сайн сургуулийг амжилттай төгссөн залууст багшлах эрхийн зөвшөөрлийг уян хатан байдлаар богино хугацааны сургалтад хамруулан олгох ажлыг эхлүүлэх судалгааг хийх
  • Нийслэл, аймгийн төвийн дүүрэг, тойргийн хэмжээнд захирал, эрхлэгч, багш нарын 20 хүртэл хувийг шилжүүлэн ажиллах тогтолцоог бүрдүүлэх
  • Дүрэмт хувцсыг бага сургуулийн хэмжээнд поло цамц гэх мэтээр хямд төсөр сонголттой болгохыг судалж, сургуулийн зөвлөл, захирлууд өөрсдөө сонгох боломжийг бий болгох саналыг боловсруулах
  • Шинээр байгуулагдаж буй хувийн сургууль, цэцэрлэгүүдийн материал хүлээж авах хугацаа, системийг хялбарчлах, цахимжуулах
  • Боловсролын салбар дахь цаасны хэрэглээг бууруулах

эх сурвалж : ikon.mn


Сэтгэгдэл

dqrhtjybzu [45.9.148.113] 2024-10-24 09:17:12

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

prpwrnycdd [45.9.148.113] 2024-10-24 09:17:11

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

Баячуудын сургуульд л компьютер нэвтэрнэ. Бусад нь барахгүй. [66.181.160.8] 2024-08-02 23:01:21

Өөрөөр хэлбэл багш болон шавь нарыг компьютертэй, принтертэй болгоно гэсэн үг. ЧАДАХ УУ? Тийм хөрөнгө манай ЕБСургуулиудад БИЙ ЮҮ? Баячуудын хүүхдийн сургуульд л багш болон сурагч нарыг нь Лэп-топ компьютероор хангаж чадна. Бусад сургуульд тэгэх БОЛОМЖГҮЙ. Иймд энэ бол ЛООЗОН болно. Мурийцах уу?

Зочин [202.9.40.95] 2024-08-02 18:15:48

zuv shiidever bna. Umnukh saidiin ued munkh ikh tsaas ireechsen dee

зочин [66.181.188.159] 2024-08-02 17:33:49

ЕБ, дээд боловсрол ба бүх шатны боловсролын тогтолцоог бүхэлд нь өөрчлөөч ээ. Бага ангийн хүүхдүүд биеийн жингээсээ давсан маш хүнд номнуудтай цүнхийг өдөр бүр үүрч явсаар эцэстээ нурууны суулт, гажилт, өвчтэй болж байгааг анхаараач ээ. Сургалтын хөтөлбөр ба сурах бичгийн агуулгыг дахин сайтар хараач ээ, засаач ээ, шинэчлээч ээ. Үе тэнгийнхний дээрэлхэл, гадуурхалтыг яах вэ? Сургуулийн хүрээнд гар утасны хэрэглээг хязгаарлаач ээ, өөрөөр хүүхдүүд бүгд харааны бэрхшээлтэй, бөгтөр, огцом ууртай, дэлгэцийн хамааралтай болох уу? Багш нарын мэдлэг чадвар, ааш араншинг анхаараач ээ. Анги танхимыг сурагчид өөрсдөө цэвэрлэдэг болоосой, мөн сургуулийн гадаад орчныг ч гэсэн өөрсдөө цэвэрлэдэг болоосой. Тэгвэл Монгол улс ирээдүйд хоггүй юмуу хог багатай болох байх даа? Сургуулийн үдийн хоолны чанарыг анхаараач ээ, олон ширхэг юм өгөхдөө гол нь биш ээ, гагцхүү чанартай витаминлаг илчлэг сайтай хоол хүнс өгөөсэй.

зочин [192.82.65.120] 2024-08-02 16:39:07

Сайд аа та ЕБС-н охидын үсийг сүлжиж боолгох захирамж гаргах хэрэгтэй бна. Хичээл тараад үсээ яах нь тэдний асуудал. Мөн ахлах дунд ангийн сурагчдыг сургуулийн хана шал угаалгах хэрэгтэй. тэгж байж тэд хүний хөдөлмөрийг үнэлдэг болно. Сургуулийн гаднах талбайг цэвэрлүүлэх хэрэгтэй бнаа.

Зочин [202.179.25.207] 2024-08-02 13:58:04

МАЙД СОЛИГДООД ... ИЙМЭРХҮҮ Л АЖИЛ ЯВУУЛАХ ЮМ БИЗ ДЭЭ. БОЛОВСОЛЫГ САЛБАРЫГ ҮНДСЭЭР НЬ ӨӨРЧЛӨХГҮЙ ЮМ УУ

Зочин [45.133.5.92] 2024-08-02 12:27:29

Дэлхийн улс орнуудын сургуулийн сурагч оюутнуудын багш нарын ашигласан хуучин дэвтэрийн цаас бичгийн цаасыг боловсруулаад дахин шинэ дэвтэрийн цаас бичгийн цаас болгож болдоггүй юм байх даа.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.