Германд алкогольгүй шар айрагны борлуулалт хоёр дахин өсжээ
Германчууд ажлын дараа эсвэл амралтын өдрүүдээр уух шар айргаа сонгохдоо алкоголь агуулаагүй нэр төрлүүдийг илүүд үзэх болсныг тус улсын Статистикийн албанаас /Дестатис/ өнөөдөр танилцуулсан шинэ тайлан харуулжээ.
Германд сүүлийн 10 жилийн хугацаанд алкогольгүй шар айрагны үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдсэн бөгөөд 2023 онд 556 сая литр буюу 548 сая еврогийн борлуулалт хийсэн байна. Энэхүү статистик мэдээг наймдугаар сарын 2-нд тохиодог олон улсын шар айрагны өдрийн өмнөхөн нийтэлжээ.
Мөн шар айраг, нимбэгний ундааны холимог болох “Радлер” зэрэг алкоголь багатай шар бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2013 онд 328 сая литр байсан бол 2023 онд 363 сая литр болж өссөнийг “Дестатис” онцолжээ. Гэхдээ Германд алкогольгүй шар айрагнаас хавьгүй их хэмжээний алкогольтой шар айраг үйлдвэрлэж байгааг тайланд дурдсан байна.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ
Энэ нь инфляцын сөрөг нөлөөг мэдэрч буй Германы 1500 орчим шар айрагны үйлдвэрийн хувьд бүх зүйл сайхан байна гэсэн үг биш юм. “Статиста” дүн шинжилгээний фирмийн мэдээлснээр, шар айрагны дундаж үнэ 2022-2023 оны хооронд огцом буюу 11.6 хувиар өсжээ. Шар айраг үйлдвэрлэгчид үүнийг түүхий эдийн үнэ ба тээвэрлэлтийн зардлын өсөлттэй холбон тайлбарлаж байна.
Сэтгэгдэл
kqtbfttbpp [94.131.99.4] 2024-10-28 00:28:12
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
rxgiilccvn [94.131.99.4] 2024-10-28 00:28:11
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
Юм хэрэглэвэл жинхэнэ юм хэрэглэх хэрэгтэй [66.181.160.8] 2024-08-02 23:09:17
Германууд пиво уугаад байгаа ЮМ ШИГ жүжиглэдэг болох нь дээ. Маниусыгаа хуураад. Тэгэхлээр пивог ЖИНХЭНЭЭР уудаг нь оросууд л үлдэхэндээ. Монголчууд хөрш оросуудаа дагаад ОРИГпивээ уугаад үлдэх нь ЗӨВ байх. Ямар хятад, германууд биш.
зочин [66.181.188.159] 2024-08-02 17:19:57
Соёлтой ертөнц, ухаалаг хэрэглээ. Монголчууд хэзээ ийм болох вэ?