Боксчин М.Энхжаргал шагналт байрт шалгарав
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер М.Энхжаргалын тэмцээн өчигдөр дууслаа.
Тэрбээр эхний хоёр тойрогтоо жингийнхээ шилдгүүдийн буулган авсан. Тэгвэл энэ жингийн медалийн таамагт зүй ёсоор багтсан Туркийн шилдэг боксчин, дэлхийн аварга Хатич Акбастай өчигдөр тулалдлаа. Медаль хүртэх эсэхээ шийдэх байсан тэрбээр тулааны эхнээс давшингуй тулаан үзүүлж байв. Харин өрсөлдөгч нь зүүн өрөлттэй, угтуулж цохихдоо сайн тамирчин аж. Эхний үед манай тамирчин хэд хэдэн оновчтой цохисон ч өрсөлдөгч нь М.Энхжаргалаас арай илүү байв. Ингээд дүн гарахад 4:1-ээр турк бүсгүй ялжээ.
Хоёрдугаар үе эхэллээ. М.Энхжаргал довтолгоо, цохилтоо илүү оновчтой, нягт болгосон ч шүүгчийн дүн дахин 4:1-ээр манай эсрэг талд гарав. Тэгвэл шийдвэрлэх гуравдугаар үед манай боксчин шууд л дайрч довтолсон ч олигтой үр дүн гарсангүй. Өнөөх л угтуулсан зүүн шулуунд оногддог дүр зураг давтагдсаар... Эцсийн үр дүн гарахад 5:0-ээр турк бүсгүй ялж, хүрэл медалийн болзол хангаад зогсохгүй цааш тулалдах эрхээ авлаа.
Харин манай тамирчин М.Энхжаргал тэмцээнээ дуусгав. Түүний хувьд шилдэг наймд үлдэж, Монголын эмэгтэй боксчдоос Олимпын анхны ялалтуудыг авчирсан төдийгүй анх удаа медалийн төлөө тулалдсан нь түүхэн амжилт юм.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ
Сэтгэгдэл
Санаа [66.181.184.77] 2024-08-04 10:34:19
Хийсвэрээр бол шагналт байр сайхан л байх. Бодит чанартаа бол шагналт байрт орсон нь уучлах зүйл биш. Энэ бол амжилт биш медаль хүртэхгүй тамирчныг олимпод илгээдэг бол маш хариуцлагагүй ажил. Ингэж дүгнэлт хийж ажиллах шаардлага тавибал зохилтой.
Зочин [31.32.212.183] 2024-08-04 00:00:51
Mongold muu yum ikhe l baigaa bol muulagchidtai holbootoi bygdeeree l muu bolj taarna;;;;tiimees bye byeen myylahaa zogsoo!!!!!!!!!!galzyy ebchin tysaagyi l bol?...Ta hicheej hairla?./......................
Битгий булзайруул, муухай ш дээ. [103.57.93.127] 2024-08-05 00:34:11
Цаасан малгай өмсгөх тамирчинд ч муу, тус мэдээг хүлээж авч байгаа хүмүүст муу нөлөөтэй. Иймд болсон зүйлийг сэтгүүлч ҮНЭНЧ ЗӨВӨӨР мэдээлэх ЁСТОЙ. “Үгүй” гээч?!?
Зочин [59.153.113.217] 2024-08-02 23:20:14
Манай Шархадны охин мөн үү
Үнэн зөв бичээчээ, сэтгүүлч ээ. [103.57.93.127] 2024-08-02 14:17:31
Шөвгийн4 буюу 8-д орж чадаагүй тамирчин яахлээрээ "шагналт байранд шалгардаг"юм бэ??? Гарчигаа уншаач. Тэгэснээ "анх удаа медалийн төлөө тулалдсан" гэж байх юм. Бичиж байгаа зүйлээ хянаж байгаач, сэтгүүлч ээ. Тамирчныг даапалж байгаа юм уу, хаашаа юмб.
Зочин [103.41.93.227] 2024-08-02 18:28:00
Монголд жинхэнэ сэтгүүлч байхгүй, бичиг үсэгт тайлагдсан эхлэн бичигчд цөөн байдаг
Үүү [66.181.188.121] 2024-08-02 13:51:31
ласгалжуулагч маш муу буруу тоглоод бхад л засаж өгөхгүй бсаар дууслаа.толгойгоороо шулуун явж ороод цохиулсаар дууслаа.
Boks [49.3.199.53] 2024-08-02 12:31:48
Enkhjargaliin huvid daichin saikhan zodoldov bagsh nart yamarch taktikiin divulgue alga za ter ahlah yavaa Erdenebayr bol sektsnii bagsh gedgee medej avsan baih holboo n odoo arai uur sain bagsh songooroi