Оросын армийн ээлжит өндөр албан тушаалтан авлигын хэргээр баривчлагдав

Aдмин / Гадаад мэдээ

Оросын эрх баригчид өчигдөр тус улсын батлан хамгаалах яамны бас нэг өндөр албан тушаалтныг авлигын хэрэгтэй холбогдуулан баривчилжээ.

Хошууч генерал Владимир Шестеровыг төсвийн хөрөнгө хувьдаа завшсан хэрэгт сэжиглэн баривчилснаа ОХУ-ын мөрдөн байцаах хороо мэдэгдсэн байна.

Энэ хэрэгт холбогдсон Москва орчимд байдаг цэрэг дайны сэдэвтэй “Патриот” паркийн захирал Вячеслав Ахметовыг бас баривчилжээ.

“Мөрдөн байцаалтын явцад эдгээр хүмүүс бусадтай хамтран Патриот паркийн үйл ажиллагаанд төсөвлөсөн хөрөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй нь тогтоогдсон” гэж мөрдөн байцаах хорооны мэдэгдэлд өгүүлсэн байна.

Патриот паркийн бусад ажилтнуудыг мөн саатуулан шалгаж байгааг РИА Новости агентлаг мэдээлжээ.

ОХУ-ын эрх баригчид өөрийн зэвсэгт хүчнийг авлига, хээл хахуулиас цэвэрлэх ажлыг эхлүүлснээс хойш арав гаруй өндөр албан тушаалтан баривчлагдаад байгаа.

Энэ оны дөрөвдүгээр сарын 23-нд батлан хамгаалахын дэд сайд Тимур Ивановыг баривчилснаар уг ажиллагаа эхэлсэн юм. Тэрбээр батлан хамгаалах салбарын барилгын төслүүдийг хариуцдаг байв.

Үүнээс хойш удалгүй ОХУ-ын ерөнхийлөгч Путин өөрийн шадар хүмүүсийн нэг болох батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь эдийн засагч мэргэжилтэй Андрей Белоусовыг томилсон юм.

Эх сурвалж: Reuters

IKON.MN


Сэтгэгдэл

khcgllquwg [185.220.101.159] 2024-10-22 18:42:04

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

zptienbbfm [185.220.101.159] 2024-10-22 18:42:03

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

Зочин [202.126.91.240] 2024-08-07 01:36:48

"ээлжит өндөр албан тушаалтан" гэж юу гэсэн үг вээ. Ээлжгүй албан тушаалтан гэж бас байх юмуу. Утгаа зөв гаргахгүй ийм хүн ажлуулах хэрэг байна уу


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.