Б.Мөнгөнзул блиц болон рапид төрлийн багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ
Шатрын спортын Блиц болон рапид төрлийн багийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) наймдугаар сарын 1-6-нд Казахстан Улсын Астана хотод зохион байгуулагдсан байна.
Тус тэмцээнд манай улсаас их мастер С.Билгүүн, олон улсын мастер М.Аминал, олон улсын мастер Ү.Агьбилэг, олон улсын шатрын холбооны мастер С.Чингүүн, олон улсын шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул, дэд мастер А.Эрхэмбаяр нар оролцсон аж.
Тэгвэл Олон улсын шатрын холбооны дэд мастер (WCM) Бат-Эрдэнийн Мөнгөнзул тавдугаар ширээнд хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ.
Б.Мөнгөнзул нь 2022 онд Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадаас алтан медаль хүртэж байсан юм.
ЭХ СУРВАЛЖ: IKON.MN
Сэтгэгдэл