“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян – 2024” Сүхбаатараймагт үргэлжилж байна

Д.Тулга / Эрүүл мэнд

Иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, үзлэгоношилгоонд хамруулах, мэдлэг мэдээлэл олгохзорилготойЦусны даралт ихсэлтийн эсрэг аян” 8 дахьжилдээ Монгол орны зүүн аймгуудад хэрэгжиж буй. Энэудаагийн аян өнгөрсөн 7-р сарын 29-нд Дорнод аймгийнЧойбалсан хотоос эхэлсэн бөгөөд 8-р сарын 1-2-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотодамжилттай үргэлжилж байна.

Сүхбаатар аймгийн хувьд цусны эргэлтийн тогтолцооныөвчлөл сүүлийн жилүүдэд хурдтай өсөн нэмэгдэж, насбаралтын тэргүүлэх шалтгаан болжээ. Халдварт бусөвчнүүд, ялангуяа зүрх судасны тогтолцооны өвчин 1995 оноос хойш нас баралтын зонхилох шалтгаан болсон тулэнэхүү аян нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэмэгдүүлэхэд чухалүүрэг гүйцэтгэж байна.

Аяны хүрээнд иргэдийн зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины цус харвалт, бөөр, хоол боловсруулахзамын эмгэг зэрэг нарийн мэргэжлийн эмч нарынүзлэгийг зорилтот бүлгийн иргэдэд үзүүлж, эрүүлмэндийн мэдлэг мэдээлэл олгох сургалтууд зохионбайгуулж байна. Өдөрлөгт хүрэлцэн ирснээр иргэд үзлэгоношилгоонд хамрагдахын зэрэгцээ эрүүл мэндээ хянах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл авахболомжтой.

Аяныг ХААН Банк, П.Н.Шастины нэрэмжит Улсынгуравдугаар төв эмнэлэг (УГТЭ), Нийгмийн эрүүлмэндийн үндэсний төв (НЭМҮТ), Монголын үндэснийолон нийтийн радио телевиз (МҮОНРТ) хамтран зохионбайгуулж байгаа бөгөөд энэ 8 жилийн хугацаанд 18 аймгийн 45,876 хүнд үзлэг оношилгоо хийж, 1500 эмчийг сургалтад хамруулж, олон мянган иргэнийг эрт илрүүлэгтхамруулсан амжилттай ажиллажээ. Аяны дараагийн өртөөХэнтий болон Говьсүмбэр аймгууд байх ба иргэдийнэрүүл мэндийг хамгаалах энэхүү үйл ажиллагаа цаашид ч үргэлжлэх болно.


Сэтгэгдэл

xeqknicxab [192.42.116.199] 2024-11-21 01:10:15

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

aktbttczcn [192.42.116.199] 2024-11-21 01:10:13

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

yqcgacofnq [185.220.100.242] 2024-11-01 01:51:45

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

axdrsqekvh [185.220.100.242] 2024-11-01 01:51:44

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

ЗОЧИН [103.111.68.3] 2024-08-07 15:10:17

ЮУНААС БОЛЖ ИХСЭЭД БАЙГАА НЬ ХЭЛЭЭД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ БАЙНАА


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.