Замын-Үүдээс даац хэтрүүлэн зөвшөөрөлгүй тээвэр хийвэл 9 сая төгрөгөөр торгоно

Aдмин / Эдийн засаг

Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн авто замын төлбөр авах цэгийг Зам, тээврийн хөгжлийн төв бүрэн цахимжуулжээ. Энэ хүрээнд наймдугаар сарын 5-наас жолооч, тээвэрчдээс бэлэн төлбөр авахыг зогсоосон байна.

Учир нь Замын-Үүдийн цахим төлбөр авах цэгийн хувьд том оврын тээврийн хэрэгсэл ихээр нэвтэрдэг бөгөөд жин даацын хяналттай холбоотой ачаалал, маргаантай асуудал маш их үүсдэг аж.

Тээвэрлэгч иргэн, аж ахуй нэгж MNS 4598 :2020 стандартын /3 тэнхлэг 28тн, 4 тэнхлэг 32тн, 5 тэнхлэг 40тн, 6 тэнхлэг 44тн/ дагуу тээвэрлэлт гүйцэтгэх үүрэгтэй.

Хэрэв зөвшөөрөлгүй, маршрут чиглэл зөрчиж даац хэтрүүлэн тээвэр хийсэн бол зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авахаас гадна, Монгол Улсын Засгийн газрын 222-р тогтоолын дагуу нэмэлт хураамжийг тооцож нэхэмжлэх юм байна.

Тухайлбал, зөвшөөрсөн даацыг хэтрүүлж, маршрут зөрчин тээвэр хийсэн тохиолдолд тухайн хэтрүүлсэн ачааны хувь хэмжээнээс хамаарч 900,000-9,000,000 хүртэл төгрөгийн нөхөн төлбөр нэхэмжлэх ба төлбөрөө төлөөгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг дараагийн цэгт саатуулах, хөдөлгөөнд оролцохыг хориглох хүртэл арга хэмжээ авна.

Даац хэтэрсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэх тохиолдолд Ezam.mn хаягаар нэвтэрч, хүсэлтээ илгээн, төлбөрөө төлөх аж.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

бичвэр нарын зураг байж магад

бичвэр нарын зураг байж магад


Сэтгэгдэл

gorcpoomug [45.129.84.246] 2024-11-04 00:41:07

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

ztpxtqduzh [45.129.84.246] 2024-11-04 00:41:06

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

Зочин [59.153.112.41] 2024-08-08 01:10:01

Уул нь одоо л нэг хууль хийх гэж оролдож ба гэхдээ дутуу л ба энэ машины шалган нэвтэруулэхээр гаргаж явуулсан албан тушаалтан мэдсээр бж зөвшөөрсөн гээд улсууд гарч ирнэ тэд нарыг яха уу ,

Иргэн [103.57.92.88] 2024-08-07 23:27:00

Нэг саяыг өгчих эсхүл 9 саяар торголоо гэх гэж ийм том интервалтай юм уу

Зочин [66.181.183.82] 2024-08-07 16:12:31

бүх зүйлд төр зөвшөөрөл өгнө гэдгээ боль харин иргэдийн ачааг гэмтээсэн хохирол учруулсан бол төлөх хуулийг сайжруул


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.