МОНГОЛ УЛС 9265 САЯ АМ ДОЛЛАРЫН ЭКСПОРТ ХИЙЖЭЭ.

Aдмин / Эдийн засаг

Гаалийн байгууллагаас мэдээлснээр 2024 оны эхний 7 сарын дүнгээр манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 15677.0 сая ам.доллар болов.

2023 оны мөн үеийнхээс 1954.7 сая ам.доллар буюу 14.2 хувиар өсжээ. Экспортын дүн импортын дүнгээс 2854.7 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.



Мөн хугацаанд экспортод 9265.9 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасныг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 6.5 хувиар өсжээ. Экспортод нийлүүлсэн барааны 99.1 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна. Экспортын барааны нийт дүнд:

эрдэс бүтээгдэхүүн 8178.9 сая ам.доллар буюу 88.3 хувь,
сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 481.8 сая ам.доллар буюу 5.2 хувь,
нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 271.6 сая ам. доллар буюу 2.9 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.4 хувийг эзэлж байна.
Экспортын дүн импортын дүнгээс 2854.7 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.


2024 оны эхний 7 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал, түүхий нефть болон чулуун нүүрсийг 100.0 хувь БНХАУ-д, үхэр, адууны боловсруулсан ширний 93.7 хувийг мөн БНХАУ-д, самнасан ноолуурын 77.9 хувийг Италид, ямааны угаасан ноолуурын 98.8 хувийг БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 86.4 хувийг эзэлж байна. Монгол Улс дэлхийн 66 оронд бараа экспортолсноос:

БНХАУ-д 92.1 хувь,
Швейцар улсад 4.1 хувь,
АНУ-д 1.0 хувь тус тус ногдож нийт экспортын 97.3 хувийг дээрх орнууд эзэлж байна.

Гадаад худалдааны 2024 оны эхний 7 сарын гүйцэтгэлийг экспортын 435983, импортын 226696 гаалийн мэдүүлгийг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргажээ.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл

importoosoo davj l baival bolloodoo [66.181.160.35] 2024-08-08 10:32:01

ene munguniihuu 5% alt bolgood hadgallrai daa


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.