Венад болох Т.Свифтийн тоглолтыг цуцалжээ

Aдмин / Гадаад мэдээ

ВЕНА, 2024 оны наймдугаар сарын 8 /DW/. Америкийн дуучин Тейлор Свифтийн тоглолт болох газарт халдлага үйлдэхээр зэхэж байсан хоёр хүнийг баривчилсан тухай Австрийн хууль сахиулах байгууллага мэдэгдсэний дараа Вена хотод энэ долоо хоногийн сүүлчээр хийхээр товлоод байсан тоглолтуудыг цуцалжээ.

“Эрнст Хаппел цэнгэлдэх хүрээлэнд террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг аюулаас хамгаалах албаныхан илрүүлсэн тул хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс гурван өдрийн тоглолтыг цуцлахаас аргагүйд хүрлээ” гэж Т.Свифтийн Австри дахь тоглолтыг зохион байгуулагч “Barracuda Music” компани лхагва гаргийн орой Инстаграм хуудсаараа мэдэгдсэн байна. Тоглолтын тасалбар худалдан авсан бүх хүнд мөнгийг нь буцаан олгох ажээ. Т.Свифт одоо “Eras Tour” нэртэй аялан тоглолтоо Европын орнуудад хийж байгаа юм.

Австрийн Канцлер Карл Нехаммер мэдэгдэхдээ, тоглолтыг цуцалсан нь Т.Свифтийн шүтэн бишрэгчдийн урмыг хугалсан явдал болж байгаа хэдий ч Венад халдлага үйлдэхээр төлөвлөж байсан нь маш ноцтой гэлээ. Мөн тэрбээр учирч болзошгүй аюулыг эрт илрүүлж, эмгэнэлт явдлаас урьдчилан сэргийлж чадсан аюулаас хамгаалах албаныханд талархал илэрхийлжээ.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ АГЕНТЛАГ

Сэтгэгдэл

nxzdvbrxep [185.220.101.110] 2024-11-09 17:55:55

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

zlmxghryqw [185.220.101.110] 2024-11-09 17:55:54

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

citljpyhca [107.189.8.226] 2024-11-03 14:47:28

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

xpmmsknpmh [107.189.8.226] 2024-11-03 14:47:27

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.