Хүйсийн асуудлаар маргаан дэгдээсэн Алжирын тамирчин олимпын алтан медаль зүүлээ
Парисын зуны олимпын наадмын нэг гол дуулианы эзэн болсон Алжирын тамирчин Иман Хелиф өчигдөр орой эмэгтэйчүүдийн боксын 66 кг-ийн жингийн аваргын төлөө тулаанд Хятадын тамирчин Ян Люг ялж, алтан медалийн эзэн боллоо.
25 настай Хелиф энэ тулаанд дэлхийн аварга Ян Люг 5:0 онооны харьцаагаар илт давуу ялжээ.
Тулааны дүн гарсны дараа Ян өрсөлдөгчийнхөө гарыг өргөж хүндэтгэл үзүүлсэн байна.
Энэ удаагийн олимпын боксын төрөлд өнгөрсөн оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүйсийн шалгуурт тэнцээгүй хоёр тамирчин оролцож байгаагийн нэг нь Иман Хелиф юм.
Түүний эмэгтэй хүн мөн эсэх талаар маргаан тэмцээний турш үргэлжилж байгаа.
Хелифийн эхний давааны өрсөлдөгч Италийн Анжела Карини тулаан эхэлснээс хойш 46 секундийн дараа сайн дураараа бууж өгсөн юм.
Тэрбээр амь нас, эрүүл мэндээ бодоод хүч давуу өрсөлдөгчтэй тулалдахаас татгалзсанаа сүүлд тайлбарлаж байв.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүйсийн шалгуурт бүдэрч байсан нөгөө нэг тамирчин Тайванийн Лин Юү Тин өнөөдөр орой мөн алтан медалийн төлөө тулалдах юм.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Олон Улсын Боксын Холбоо (ОУБХ) зохион байгуулдаг бол зуны олимпын наадмын боксын тэмцээнийг Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) зохион байгуулдаг.
ОУБХ-ноос ялгаатай нь ОУОХ хоёр тамирчинд зуны олимпын наадамд өрсөлдөх эрх өгсөн юм.
Баасан гарагийн өглөө ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах одоогоор хүний эрэгтэй, эмэгтэйг баттай ялгаж чадах шинжлэх ухааны үндэслэлтэй систем бий болоогүй байгааг мэдэгджээ.
Хелифийн хоёр дахь давааны өрсөлдөгч Унгарын Анна Лука Хамори уг тулааныг “шударга бус” гэж үзэж байгаагаа илэрхийлж, Унгарын боксын холбоо эсэргүүцэж байлаа.
Гэхдээ тулааны дараа Хамори өрсөлдөгчдөө амжилт хүсэж байв.
Дараагийн өрсөлдөгч Тайландын Жанжаем Суваннафен ямар нэг эсэргүүцэл илэрхийлээгүй ч тулааны дараа ярихдаа “тэр маш хүчтэй эмэгтэй юм” гэж хэлж байжээ.
Харин Лин Юү Тиний хоёр өрсөлдөгч эмэгтэйчүүдийн тэмцээнд эрэгтэй хүн оролцож буйг эрс эсэргүүцсэн үйлдэл гаргасан юм.
Тухайлбал Болгарын боксчин Светлана Каменова Станева, Туркийн боксчин Эсра Илдиз Кахраман нар Тайландын боксчинд ялагдсаныхаа дараа дэвжээн дээр хуруугаараа “X” тэмдэг дүрслэн эсэргүүцлээ илэрхийлжээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл
sdronoqogu [45.138.16.240] 2024-11-17 20:40:46
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
drjdisqmym [45.138.16.240] 2024-11-17 20:40:46
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
Зочин [202.9.46.205] 2024-08-16 09:51:11
Энэ боовоо авахуулж хүйсээ солиулсан гэс
Зочин [202.9.41.31] 2024-08-12 21:03:36
Хамгийн хэл амтай олиг муу олимп боллоо.
Зочин [66.181.190.25] 2024-08-11 12:48:40
Дэлхийд ОУ-д шударга биш юм мөнч их байх юмдаа! Ийм балай тэнцвэргүй юмыг өөгшүүлдэг хүнэнцрүүд хаач байх юм. ОУОХ, ОУБХ-ны шударга биш тэнэг шийдвэр, тэнэг удирдлага огцрох хэрэгтэй! Тэмцээний зарим шүүлт ч буруу шударга биш байлаа!
Зочин [193.154.11.51] 2024-08-11 00:59:11
Ийм эр бэлгийн эс нь их хүмүүс эр эрхтэнтэй байдаг гэнээ гэхдээ харагддаггүй дотогшоо байрлалтай байдаг гэж эрдэмтэд ярихыг гадны зурагтаар харсаан
Зочин [92.40.215.155] 2024-08-10 18:29:38
Ugaasaa hvn bolj torohdoo er ,bsan bol hezeech emegtei bolohgvi shvde.burhan eregtee gd unjdag ymtai bolgoj torvvlsen shvde
Зочин [103.168.34.47] 2024-08-11 04:49:50
яг тийм
1 [66.181.189.188] 2024-08-10 16:32:13
ХҮН ХОГ
Зочин [66.181.161.241] 2024-08-10 15:36:12
Олон олон ийм хүмүүс оролцож хүүхнүүд зодооноос холдох нь дэ болж болж зодоон л үзэж байвал илүү сайн зодолд. Сүүлдээ бокс олимпоос шахагдах байх....
Даваа [202.126.89.143] 2024-08-10 11:44:54
Ийм тамирчдийг эмэгтэй хүнтэй адилтгаж блхгүй,шударга бус бна.ижилхэн хүйсээ солиулсан тамирчидтай хамт оруулах зөвшөөрөл дүрэм гаргах тал дээр олимпын дээд байгуулагууд хуралдах блж дээ.
Иргэн [139.5.218.206] 2024-08-10 11:39:03
Эмэгтэйчүүдтэй тулалдсан эр өрөвлөлтэй .Боксод эмэгтэйчүүдийг шахаж зайлуулах алхам хийгдлээ гэж ХҮНИЙ ЭРХ ЯРИГСАД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЯЛГАН ХАДУУРХАВ
Зочин [139.5.218.206] 2024-08-10 11:40:30
ГАДУУРХАВ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ үндсэндээ
Зочин [122.201.31.189] 2024-08-10 11:35:33
Ийм хүнийг манин гэдэг. Доошоо эм, дээшээ эр.
009969 [103.168.34.79] 2024-08-10 11:16:52
Zuvshdee. Ugasa emegtei l ym bnleshd